Archive for the 'Хүмүүс' Category
9 сар 19th, 2009
Brunello Cucinelli гэдэг италийн ноолууран хувцасны компани энэ улиралын сурталчилгаандаа монголд авсан зурагыг сонгосон байсаныг нэгэн сэтгүүл үзэж байгаад олж харлаа.
Зураг нь их л өнгөлөг, амьдралтай харагдана.
http://www.brunellocucinelli.it/index.php?id_pagina=42
posted by khishge at 21:52
& filed under Загвар_Шинэ_Хуучин, Хүмүүс | No Comments »
8 сар 21st, 2009
Сүүлийн үед нэгэн философичийн лекцийг сонсож байна.
Илтгэж буй чухал сэдэвээ шог яриа, элэглэл, Ironie зэрэгээр улам гүн болгодог.
Түүний дуртай нэг элэглэлийг доор сийрүүлбэл:
Хэн нэгэн “хонгилын үзүүрт гэрэл харагднам” гэтэл
нөгөөх нь хариулах “Тэр гэрэл чинь угтан ирж байгаа галт тэрэгнийх”.
хахаха ^_^ (нэгхэн замтай ч юм уу, зүгээр зөрж өнгөрөх гэж байгаа галт тэрэг ч юм [...]
posted by khishge at 22:40
& filed under Философи, Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм | No Comments »
7 сар 12th, 2009
Би нэгэн уран бүтээлч гэр бүлийг та бүхэнд танилцуулахаар шийдлээ.
Гэхдээ энэ гэр бүлийг огтоос танихгүй, тэдэнтэй уулзаж учирч байгаагүй юм. Тэдний талаар бичье гэж хэдэн сарын өмнөөс л бодож явсан ч бичилгүй бодсоор өдийг хүрчээ.
Хэзээ билээ, за ямар ч байсан гадаа цас орж байсан юм. Орой орондоо ороод зурагтныхаа сувагийг нааш цааш гүйлгэн хэвтэв. Нэг [...]
posted by khishge at 17:37
& filed under Урлаг, Хүмүүс | 8 Comments »
5 сар 23rd, 2009
Жилийн өмнө блог дээрээ Солонгосын ерөнхийлөгч асан Roh Moo-Hyunы жирийн амьдралын хэв маягийн талаар хальт дурьдаж байсан билээ.
Өнөөдөр (2009.05.23) тэрбээр хадан хясаанаас унаж амиа хорложээ.(үнэхээр амиа хорлочихов уу хэн нэгэн хүн хаднаас түлхчихэв үү…)
DPA
(түүний үхэлтэй холбогдуулан сонинууд тусгай дугаар гаргажээ)
Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсоныхоо дараа өөрийн төрсөн жижигхэн тосгондоо очин амьдрах болсон тэрбээр өөрийн вэб хуудастай, [...]
posted by khishge at 16:57
& filed under Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм | 3 Comments »
4 сар 3rd, 2009
Саяхан Шпигэль (Spiegel) сониноо онлайн уншаад сууж байтал нэг мэдээ байгаатай тааралдлаа.
Чингис хааны онгон байдаг гэдэгээр нь Ордос нутагийг би мэдэх бөгөөд тэр нутагт очиж байгаагүй, олигтой мэдээ мэдлэггүй тул хэдэн малчин малаа хариулаад, энд тэнд хэдэн жижиг хот байдаг л гэсэн бодолтой байсан билээ. Гэтэл тийм биш, миний төсөөлөл худал гэдгийг мэдэв.
Ордос нутагт Чай [...]
posted by khishge at 21:06
& filed under Монгол судлал, Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм | 1 Comment »
11 сар 27th, 2008
Амар мэнд үү?
Энэ удаагийн бичлэг маань монгол хэл дээр бичигдсэн яруу найраг, өгүүллэг, зохиол зэрэгийг англи хэлруу хөрвүүлсэн хүний талаарх мэдээг хүргэнэ.
Өчигдөр хичээлийн журамаар семинарт оролцогчид бид нэгэн музейн агуулах руу орж үзлээ. Германдаа томоохонд орох Угсаатан зүйн музей юм. Музей яаж өөрийн эд баялаг, үзүүлбэр, хөшөө, зураг хөрөг, эртний олдвор, цуглуулга гэх зэрэгийг хадгалсан [...]
posted by khishge at 2:30
& filed under Монгол судлал, Равжаа, Холбоос, Хэл сурах, Хүмүүс | 3 Comments »
11 сар 15th, 2008
Манай дэлхий нэтийн Админ Тулгаагийн блогоос энэ мэдээг олж уншлаа.
Ерөнхийлөгчийн вэбний мэдээ хэсэгрүү ороход Hacked By Yogyacarderlink (DALnet)
гээд хэсэг залуусын зурагийг тавьсан байна. хэхэ
Хакерууд нэрнийхээ доор Чиний хийж чадахгүй бүхнийг бид хийж чадна утгатай өгүүлбэр бичжээ.
Тулгаагийн блог http://micro.delhii.net/ орж хараарай.
Эсвэл http://www.president.mn/
Админ Тулгаа маань зурагийг нь тависан байна http://www.iimmgg.com/image/12d7e0ced01e09f1ca30041e88f3d9f5
Мэдээ дуулгасан админдаа баярлалаа!
Нэмэлт мэдээ 11 сар [...]
posted by khishge at 16:10
& filed under Хүмүүс | 4 Comments »
5 сар 28th, 2008
Доорх зүйлийг сая уншлаа.
Эх сурвалж www.tech.orloo.info
Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, [...]
posted by khishge at 16:01
& filed under Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм, Эрүүл | 2 Comments »
4 сар 24th, 2008
^_^ энэ удаад улс төрийн сэвэвээр бичихгүй ээ. Мэдээ уншиж яваад дараах хоёр зүйлийг оллоо:
1. Токиогоос 450 км ын алсад оршидог Ига гэдэг тосгонд 4н сарын 1нээс 5н сарын 6ны хооронд НИНЖА фестиваль болдог гэнээ. Нинжа маягаар хувцасласан хүмүүс энд тэндгүй, нинжатай холбоотой элдэв арга хэмжээ болдог гэнэ. Дэлгэрэнгүйг Reuters оос хараарай. Эрт дээр үед [...]
posted by khishge at 12:38
& filed under Хүмүүс | 2 Comments »
3 сар 4th, 2008
“Пүүжээ” гэх баримтат кино гараад уджээ. Уг нь аль дээр сонссон боловч үзэж чадахгүй байж байгаад саяхан харин үзлээ. Их өрөвдөлтөй амьдралын тухай, тэрийг үзээрэй гэж хүн хэлсэн юм.
Пүүжээгийн тухай яримаар санагдаад блогдоо оруулахаар шийдлээ.
Сэкино Ёошихару нэгэн япон хүн хүмүүн төрөлхтөн Африк тивд үүсээд дэлхий өнцөг булан бүрлүү нүүдэллэн одсон тэр замаар дэлхийг тойрохоор [...]
posted by khishge at 7:41
& filed under Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм | 6 Comments »
11 сар 27th, 2007
Даяар монгол гэдэг интернэт сонинд ороод дараах зүйлийг уншив.
УБ дахь АНУ ын элчингийн газар виз мэдүүлээд татгалзсан хариу авсан хүн бээр учир байдалаа хэлээд ямар ч үндэслэлгүйгээр өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь аялах зорчих эрхийг хаасан хэмээн шүүхийн замаар арга хэмжээ авах бодолтой байгаагаа ярьжээ. Үнэхээр ямар ч үндэслэлгүйгээр гүтгэн боосон бол сайн [...]
posted by khishge at 18:08
& filed under Хүмүүс, Шүүмж | 6 Comments »
11 сар 8th, 2007
Зиа хөөрхий, МУ-ын Засагийн Газар огцорчээ. Их хуралд олонхийн суудалтай намын дарга нь ерөнхий сайд болдог гээд одоогийн ерөнхий сайд М.Энхболд огцроч буй юм байна. Одоо шинэ ерөнхий сайдаа томилох, нөгөөдөх нь ажилдаа орох, тэгээд хаяг баланс, сандал ширээгээ солих гэсээр байтал өвөл болоод утаандаа баригдаж, цасандаа дарагдан суух бололтой.
Хуралынх нь протоколыг уншсан чинь үнэн [...]
posted by khishge at 9:47
& filed under Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм | 4 Comments »
11 сар 4th, 2007
(Устгагдсан бичлэгийг минь сэргээж өгсөн Ачтай буянтай ХҮҮдээ үнэхээр их баярлаж байна шүү ^_^)
Зияа, миний блогоор зочилогч хэн бүхэнд энэ өдөрийн мэнд хүргэе. Миний биебээр хичээл ном болон бусад зүйлдээ анхаараад блогтоо бичлэг оруулах заваар үнэхээр хомс боллоо.
Блогныхоо талаар ганц гурван зүйл бодсоноо та бүхэнд хуваалцюу.
�Атаархал� гэсэн нэрэн доор цуврал нийтлэл бичсэн бөгөөд [...]
posted by khishge at 15:06
& filed under Байгали, Хүмүүс, Эдийн Засаг_Нийгэм, Эрүүл | 3 Comments »
11 сар 4th, 2007
Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт очиж байсан нэгэн герман хүн анх УБын талаар төрж байсан сэтгэгдэлээ надад хэд хоногийн өмнө хэлсэн юм.
Түүнд УБт буугаад дараах сэтгэгдэл төрж байсан гэнэ ээ:
Хүмүүс нь нэг л тайван. Тэгээд УБ хот яагаад ч юм их өнгөлөг харагдаж байсан гэнэ. Өнгөлөг өнгөлөгтөө их л алтлаг, бүх зүйл гэгээ цацруулаад гялалзаад [...]
posted by khishge at 14:05
& filed under Хүмүүс | 2 Comments »
7 сар 22nd, 2007
Лондонд айлчилсан итали жуулчны гомдол
An italian tourist wrote a complaint letter to the Manager of a hotel in London. The letter read as follows:
Dear Signor Directorre,
Now I am tella you the story how I was treated at your hotella. I am comma from Palerno as tourist to London and stay as a young man at [...]
posted by khishge at 15:01
& filed under Хүмүүс | 3 Comments »
7 сар 5th, 2007
Би хичээл номоо баахан байж байгаад тулгаж хийдэг, дээр нь нэг юмтайгаа боллоо хангалттай гэтэлээ зууралддаг, дээр нь шөнө оройгоор их суудаг юм. Тэгээд ойрдоо хичээл номондоо төвлөрөөд завгүй байна. Гэхдээ одоо сонирхолтой юм уншиж байна л даа. Дундуур нь блогтоо бичлэг оруулах маягаар завсарлага хийж, толгойгоо сэргээж байна.
Дараах явдал [...]
posted by khishge at 13:33
& filed under Хүмүүс | No Comments »
6 сар 15th, 2007
Анх Дэлхий.нэт блогуудаар аялаж байгаад нэг блог санаандгүй нээсэн нь АМЬДРАХ ХҮСЭЛ нэртэй нэгэн блог байсан билээ.
Хүнд өвчинд өртөн хэвтэрт орсон дүүгийнхээ төлөө зовж шаналсан нэгэн эгчийн сэтгэлийн үгс бичигдсэн нэг блог байсан юм. Тэр өдрөөс хойш бараг 2 сар өнгөрчээ.
Одоо хэн, ямар өвчинд өртөөд буй нь, хэн өөрийн сэтгэлийн зовлонгоо бичиж байсан нь тодорхой [...]
posted by khishge at 5:39
& filed under Хүмүүс | 4 Comments »
5 сар 24th, 2007
Neue Zürcher Zeitung сонин дээр Улаанбаатар хотод тулгараад буй хүндрэлийн талаар бичсэн байна. Ажил дээрээ санамсаргүй олж үзэв.
posted by khishge at 16:44
& filed under Монгол судлал, Хүмүүс | No Comments »
5 сар 23rd, 2007
Энэ инээдмийн нэвтрүүлэгийг үзээрэй. Үнэн худалыг нь мэдэхгүй ч инээдтэй эмгэнэлтэй хоёр зэрэгцэж ирээд, инээх үү уйлах уу гэдгээ мэдэхгүй байна, хөөрхий АНУын ард иргэд хэхэ. АНУд биеэрээ очиж үзээгүй болохоор элдэв зөвтгөл, буруутгал хийж чадахгүй нь.
Буддист лам ямар шашинтай вэ гэсэн чинь хариулж чадахгүй байна. Хэхэ. Кофи Аннан гэсэн чинь cofe гэнээ хэхэ. Тэнэг [...]
posted by khishge at 6:19
& filed under Хүмүүс | No Comments »
5 сар 7th, 2007
Мехико хотод өчигдөр фото уран бүтээлч Spencer Tunick д зориулж 18 000 хүн нүцэглэсэн байна. Мексикчүүд хэт шүтлэгтэйгээрээ алдартай, тийм болохоор элдэв богино, хагас хувцас хунар нэг их өмсдөггүй юм. Харин энэ үйл ажиллагаанд оролцсон хүн “бид өөрсдийгөө элдэв хаагдмал түгжигдмэл байдлаасаа чөлөөлж байна” гэсэн байна.
Олны дунд нүцгэлэх нь эхний удаад үнэхээр зүрх зориг шаардсан [...]
posted by khishge at 10:51
& filed under Хүмүүс | 6 Comments »