Солонгосын ерөнхийлөгч асан амиа хорлов
5 сар 23rd, 2009
Жилийн өмнө блог дээрээ Солонгосын ерөнхийлөгч асан Roh Moo-Hyunы жирийн амьдралын хэв маягийн талаар хальт дурьдаж байсан билээ.
Өнөөдөр (2009.05.23) тэрбээр хадан хясаанаас унаж амиа хорложээ.(үнэхээр амиа хорлочихов уу хэн нэгэн хүн хаднаас түлхчихэв үү…)
(түүний үхэлтэй холбогдуулан сонинууд тусгай дугаар гаргажээ)

Гэр бүлийнх нь түүнийг сэтгэл санааны хүнд хямралд ороод эмчилгээ хийлгэж байсан гэжээ. Ажил болон relationship ны олон асуудал дарамттай байсан бололтой.
Солонгосчуудыг хамагийн цочроосон амиа хорлолт бол алдарт жүжигчин Чой Жин Шилийн (доорх зураг) үхэл байсан. Ихэнх монголын үзэгчид түүнийг анддаггүй. Монголын олон телевизээр түүний тоглосон савангийн дууриуд байнга гардаг байсаныг санадаг юм.

Тэрбээр сэтгэлийн хүнд депрессэнд орсон, эмчилгээ хүртэл хийлгэж байж.
Сүүлийн 2 жил амиа хорлосон алдартай хүмүүсийн тоо үнэхээр өсчээ:

Ahn Jae-hwan, 36, гэх нэгэн эрэгтэй жүжигчин, Kim Ji-hoo гэдэг эрэгтэй загвар өмсөгч, Jang Ja-yun гэдэг жүжигчин эмэгтэй (дээрх зураг)… одоо хуучин ерөнхийлөгч нь гээд үргэлжилсээр.
Амиа хорлолтын хувь өсөх болсон нь тухайн хүн, ялангуяа нийгэм, нийгмийн зохион байгуулалттай ихээхэн холбоотой. Ямар нэгэн юм болохгүй байгаа, буруу замаар явж байгаагийн шинж гэж би боддог.
Зарим нэгэн хүн амиа хорлосон хүнийг бэртэгчин, амиа бодогч гэж буруутагдаг. Гэхдээ би тэгэж боддоггүй л дээ. Ямар ч хүн амьдралын төлөө эцсийн хүчээ өгдөг. Хүнд хүчир зовлонгоосоо гарах ямар ч гарц олж харахаа болижээ, эцэсийн аврал нь өөрийгөө егүүтгэх явдал байжээ гэж ойлгодог. Тэгэж бодохоор амиа егүүтгэсэн хүнийг их өрөвддөг юм. Хөөрхий ямар ч хүн байсан ямар их зовж байсан бол доо гэж.
Солонгос соёл, сэтгэхүйг мэдэхгүй, тэндэхийн амьдралын хэв маягийн талаар ойлголтгүй болохоор ямар нэгэн таамаглал өгөх нь зохимжгүй юм. Солонгосчууд улс оронд нь юу буруу яваад байгаа талаар ч санаа зовж байгаа байх.
Амиа егүүтгэсэн бүх талийгчидын хойноос залбирцгаая
Ум маани падмэ хум


xvv said:
Ээ ум ма ни бад ми хум
Зарим нэг нь үхэхгүй юмсан гээд эцсийн хүчээ шавхан шавхан зовсоор эмнэлэгийн орон дээр үерийн усанд автан бяцхан мөчрөөс зуурахаар самардан тэмүүлэх адил тэмцэн тэмцэн амьдралд хоргодон тэмүүлж байгаад нас барж байхад, зарим нь ингээд л өөрөө хүсээд л яваад өгөх юм даа…
Нэгэнт л авилга авч байсан бол хүмүүст тэр их итгэлийг өгч, таалагдаж, тийм шоу тавих хэрэг юу байсан юм бол доо… Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхгүй…
Ямар ч байсан нэг баярламаар зүйл нь ганцхан Монголын ерөнхийлөгч авилга аваад байдаг хорвоо бас биш л юм байна :p Японд бас саяхан нэг хуучин парламентийн гишүүн авилгын хэргээр баригдаад байсан… Өөрснөө албан тушаалд байх хугацаандаа бол баригддаггүй юм шиг байгаа юм…
Бас Солонгос гэж нэг их хүсэж тэмүүлээд байхаар сайхан газар ч бас биш л бололтой…
Амиа хорлолтын талаар би бас амиа бодогч, бэртэгчин гэж боддог,.. гэхдээ мэдэхгүй юм даа, нээрээ л бас тэр хүний оронд, тийм нийгэмд өсөөд, амьдраад явахаар ямар байдгийг мэдэхгүй л юм даа…
wow gold said:
Good post,This was exactly what I needed to read today! I am sure this has relevance to many of us out there.
Ганхүү said:
хайран хүмүүс