Ерөнхийлөгч Энхбаярын вэб хакердуулжээ
11 сар 15th, 2008
Манай дэлхий нэтийн Админ Тулгаагийн блогоос энэ мэдээг олж уншлаа.
Ерөнхийлөгчийн вэбний мэдээ хэсэгрүү ороход Hacked By Yogyacarderlink (DALnet)
гээд хэсэг залуусын зурагийг тавьсан байна. хэхэ
Хакерууд нэрнийхээ доор Чиний хийж чадахгүй бүхнийг бид хийж чадна утгатай өгүүлбэр бичжээ.
Тулгаагийн блог http://micro.delhii.net/ орж хараарай.
Эсвэл http://www.president.mn/
Админ Тулгаа маань зурагийг нь тависан байна http://www.iimmgg.com/image/12d7e0ced01e09f1ca30041e88f3d9f5
Мэдээ дуулгасан админдаа баярлалаа!
Нэмэлт мэдээ 11 сар 16н
эх сурвалж: http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=20359&catid=33
Хакерууд Ерөнхийлөгчийн сайтад халдаж, Ж.Бушаас ирсэн захидлыг устгажээ
Sunday, November 16 @ 23:18:00 GMT+8
Ерөнхийлөгчийн вэб сайт хакеруудын гарт өртсөн талаар мэдээлэл тархжээ. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Б.Болд-Эрдэнэтэй өчигдөр холбогдлоо.
-Хакер вэб сайтад нэвтэрсэн талаар та хэзээ мэдэв?
-Ням гаригийн өглөө мэдсэн. Гаднаас хүн утасдаж хэлсэн л дээ. Бүрэнхийгээр олон хүн байгаа зураг оруулсан байна лээ. Үдээс хойш нь очиж сайтыг хэвийн болгосон.
-Ерөнхийлөгчийн сайтад өмнө нь бас нэг удаа хакерууд орж байсан байх аа?
-Тийм ээ.
-Энэ сайтыг яаж хамгаалдаг юм бэ?
-Уг нь хамгаалдаг компани бий. Гэхдээ хакерууд бол нэг вэб сайтад нэвтрэх байтугай л юм хийдэг гэгддэг шүү дээ.
-Зураг хийснээс өөрөөр мэдээллүүдэд халдсан тохиолдол байна уу?
-Тэр зургийг хамгийн эхний, шинэ мэдээ болгоод байрлуулсан байсан. Ж.Бушаас ирсэн захидал уг сайтад байсан юм. Монголын ард түмэнд баярлалаа гэсэн утгатай захидал л даа. Түүнийг бас алга болгосон байна лээ. Захидлыг бид дахин өнөөдөр байрлуулах болно.

-Хакерууд халдсанаас хойш 60-70 цагийн дараа нь бүхнийг мэдсэн гэх мэдээлэл байна?
-Тэр ташаа мэдээлэл байна. Он сарыг нь харахад бямба гаригт нэвтэрсэн байна лээ. Бямба гаригийн өдөр нь намайг ороход сайтад ямар нэг доголдол байгаагүй юм.
-Хаанаас ингэж сайтад халдсан талаар таамаг, магадлагаа байх уу?
-Тэр зургийн дор байсан хаягаар орж үзвэл Азийн орнуудаас халдсан ажиллагаа байна гэсэн таамаг байгаа. Зүүн Өмнөд Азийн орнуудаас байх магадлал өндөр.

mgloo said:
hehe huurhun zurag baina, harsan bi halit ineev
xvv said:
Онигоо онигоо…
xvv said:
Он сараа алдсан ерөнхийлөгч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. 2005 он. tongue
2005 оноос хойш цаг нь зогсчихсон юм чинь юникод гээд шинэ зүйл гараад хуучирчихсан гэдгийг мэдээгүй л яваа байх л даа : tongue
Нvvр хуудас…Төрийн дуулал
Энэ ө ү үсэгүүд чинь уг нь нэг иймэрхүү л юм байдаг… winking
xvv said:
Philippine-ii teenager hackeruud gsn. uur neg gadaad site deer ene talaar garsan baisan. gehdee ene bol hackeruud ni mundagtaa hiisen, bas ter Bushiin zahidal ene ter bol neg ih hamaagui baihaa. ugaasaa orosuudiin jijig neelttei ehiin belen source code ashiglasan. ter code ni tsoorhoitoi baisan gej bodoj baina. uursnuu bichij hiisen bol tsoorhoi ch bas tiim amar oldoh yum bish shuu dee…
yagaad oros belen eh ashiglasan geheer ali deer uyed unicode geed codeloliin system garchihsan, o v usguudiig heviin gargadag bolchihson. hervee baga zereg codeloliin medlegtei hun uuruu bichij hiisen bol zaaval utf-8 unicode-oor l hiih baisan bolov uu… yamartai ch site-n hamgaalalt ih muu baisnaas l hackduulsan gej bodoj baina…
sanakae blog deeree sain talaas ni harval ingej hackduulsnaar Mongol ulsiin yerunhiilugch uuriin gsn web sitetai yum baina gedgiig neleen olon hun medej avlaa gesn baisan ;-p nuguu talaar sairuulah heregtei yumaa gedgiig bas helj baina