Кино театэрт киног яаж гаргадаг вэ?

7 сар 17th, 2008

Энэ удаа өнгөрсөн хэдэн сарын турш хийсэн нэг зүйлийнхээ талаар блогтоо бичихээр шийдлээ. Ойрдоо зав зай тун муутай байгаа. Хичээлээ хийж номын санд өдөр хоногийг элээв. Тийм болохоор ажиллах хоногоо багасгасан. Үүнээс гадна аав маань энд ирсэн тул хэд хоногийг аавтайгаа өнгөрөөв. Хөлбөмбөг үзээд л (гэхдээ европын аврага шалгаруулах тэмцээн аль дээр дуусчихсан л даа.), хичээлээ хийгээд л нэг мэдсэн өдөр хоног харавсан сум мэт болжээ.

Бичихээр шийдсэн нь доорх сэдэв билээ; хүмүүсийн анхааралыг кино, гэрэл зурагт татах хүсэлдээ хөтлөгдөн.

Ингээд оршил хэсэг эхэллээ:

Амьдарч буй оюутаны жижигхэн хотхон маань бүх л төрөлийн үйлчилгээ үзүүлдэг юм. Оюутануудын ажиллуулдаг хоол пивны газар, диско (диско нь даанч хэсэг хугацаанд хаахаар болсон, орлого муугийн уламаас), гэрэл зурагчидын клуб, шавар бармилчидын клуб, бүжигийн дугуйлан гэх мэт оюутануудад хандсан тэд өөрсөдөө зохион байгуулсан төрөл бүрийн клуб, бүлгэмтэй.

Миний бие бээр КИНО КЛУБд нь гишүүн юм.  Манай клуб одоогоор идэвхитэй 10 гаруй оюутан гишүүнтэй.Долоо хоногт нэг удаа кино гаргана. Тосгоны оршин суугч оюутанууддаа хямд үнээр буюу 3 еврогоор (жирийн кино театэрт 5 аас 9 н евроны хооронд хэлбэлздэг) сүүлийн үеийн сонирхолтой киног үзэх боломжоор хангадаг. Идэвхитэй гишүүд бүгд өөр өөрийн хариуцсан үүрэг даалгавартай, жишээ нь: билет таслагч, пийв болон бусад зүйлсийг зарагч (гэхдээ одоо үед ихэнх УБчууд биеэр= beer гэдэг болсон бололтой.), ерөнхий зохицуулагч, хэрэгтэй зүйлсийг дэлгүүрээс худалдан авагч, жолооч, зар сурталчилгаа хариуцагч гээд хэн юу хийж чадахаа хариуцаж авна. Миний хийж буй  ажил бол КИНО ГАРГАГЧ болой. Энэ талаараа сурч мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Дэвшилттэй хурдан сурч буй эхлэн суралцагч тул одоогоор мэргэжилийн нарийн зүйлийг нь хэлж чадахгүй нь.хэхэхэ.

За  ингээд гол сэдэвээ ярисугай

Кино үйлдвэрлэгчидийн киног цааш нь кино театэруудад түгээдэг байгууллагууд байх бөгөөд тэд кино театеруудад киног буюу  бичигдсэн хальсыг зээлдэг. Ихэнх зээлдэгч байгууллагууд гэхдээ кино театэруудтай гэрээтэй юм. Бидний хувьд ч мөн үүний жишигээр уг байгууллагат тодорхой хэмжээний хөлсийг нь төлөөд кино авна. Бид нэг киног нэг л гаргадаг мөн оюутанууд тул арай хөнгөлттэй үнээр үйлчлүүлдэг байх гэж таамаглаж байна. Ингээд авчирсан кино маань энэ хайрцаганд ингэж харагдана.

Нэг кино нь нилээн хэдэн хуурцаг хальснаас тогтдог. 90 минутын кино жишээ нь таван ийм хуурцаг болно. Нэг киног олон хэсэгт тасалсан гэсэн үг.

За эндээс л ингээд кино гаргагч миний ажил эхэлнэ дээ.

Эдгээр олон хэсэгүүдийг хооронд нь нийлүүлж нэг бүтэн кино болгох ёстой.

Бидний хамагийн гол төхөөрөмж маань бол ПРОЕКТОР юм. Бид хоёр проектортой. Миний бахархал хажууд байгаа зурган дээр байна хэхэ.

Өөр нэг хувилбар нь энэ  байна.Та нар энэ зураг дээрхтэй адил дээр доороо хоёр дамартай иймэрхүү проекторуудыг хаа нэгтэй кино реклам дээрээс харсан байх.

Манай проектор гэхдээ 1970 аад оны загвар Заясс Эрнэмана IX (Zeiss Ernemann IX), нилээн эртний боловч маш сайн чанарынх, одоо болтол ямар нэгэн асуудалгүй ажиллаж байгаа.

Дээрх зураган дээрх загварын хувьд бол кино хальсаа дээд дамарт (тод цэнхэр сум) хийгээд тэр нь явсаар доод дамарт эргэн хураагддаг. Гэхдээ энэ нь ажиллагаа ихтэй. 5, 6 ширхэг хуурцагийг ийм аргаар дарааллан хийнэ гэвэл цаг их зарахаас гадна, хуурцаг хооронд байнга завсарлага авах болно.

Харин нөгөө проектортоо бид тусгай эргүүлэг тавагтай бөгөөд түүн дээрээ бүх хуурцагны хальсаа нэг кино болгон хооронд нь наагаад хураадаг, энэ нь эерэг тал маш ихтэй, ядаж л хальсаа байн байн солих шаардлагагүй.

Хажуу зураган дээрх шиг хальсуудаа хооронд нь холбон эргүүлэг таваг дээрээ киног дэс дараалал, эхлэл төгсгөл мөн дууны мөрийг нь тохируулан хураана.

Одоогоор кино үйлдвэрлэлд зураг аваад хальсан дээр буулгах 3н төрөлийн арга байна: Синемаскоп (Cinemascope), өргөн тууз, жирийн тууз. Миний ойлгосоноор өнөө үед синемаскопыг түгээмэл хэрэглэх бөгөөд сүүлийн үеийнх юм; уг хальсан дээр буулгах аргыг  35 мм ч гэж нэрлэдэг.

Синемаскоп маань жирийн байдалыг тусгай линзийн тусламжтайгаар хальсны 35мм хэмжээтэй нэг нүдэнд шахан буулгадаг юм. (Доорх зурагийг харна уу). Доорх зураганы хоёрдугаарх дээр байгаа хальсны нэг нүдний зүүн талын долгион бол дууны мөр бөгөөд үүнийг лазераар уншуулсанаар киноны дуу үүснэ.

Тийм болохоор салангид хальсуудаа хооронд нь наахдаа зөв наалгүй зөрүүлж, буруу наавал киноны дуу байхгүй болох учираас анхааралтай хийхгүй бол бүхэл бүтэн нэг кино тэгээд хэрэггүй болно. Дуугүй бол ямар олиг байх билээ. Бас дээр нь дээрх зураг шиг эргүүлэг дээр хураагдчихсан байгаа бол буцаж засах нь маш их цаг; бүх ажилаа буцаагаад эхнээс нь эхэлж алдааг хайна гэсэн үг.

Энэ мэтчилэн маш олон нарийн мөн техникийн ажил хийж байж, хальсаа нааш нь цааш нь элдэв эрэг шурагны доогуур шургуулсанаар проектор дээрээ хүрч ирнэ.

Проекторынхоо линз болон бусад тохируулагыг сайн тохируулах хэрэгтэй. Киногаа нэгэнт эхэлүүлсэн үед засна гэдэг худалаа, засахын тулд проектороо унтраах хэрэгтэй бөгөөд энэ нь үзэгчидийн хувьд ямар байх нь ойлгомжтой. Үзэж байсан кино нь гэнэт унтарчихвал ямар байх билээ.

Гэхдээ орчин үеийн проектор ямар байдагийг мэдэхгүй.

Проектор маань маш хүчтэй гэрэлийг зурагийн хальсан дээр төвлөрүүлэх бөгөөд энэ үед нэгэн зэрэг зурагийг өндөр хурдтай гүйлгэсэнээр

ханан дээр тэр олон зурагнууд дүрс хөдөлгөөнтэй, дуутай болон тусна.

Тэр хурц гэрэлийг нэгэн цэгт хөдөлгөөнгүй зүйл дээр удаан төвлөрүүлж болохгүй. Учир нь гэрэлийн тусгал бүх зүйлийг хүчтэй шатааж цоолох аюултай.Жишээ нь энэ төмөрийг цоолсон байна. Хальс нь хурдтай гүйж байгаа ө.х. хөдөлгөөнтэй учираас шатахгүй байгаа юм. Хальсны сүүдэр линзэн дээр тусч линз гэрэлийн тусгалыг цааш нь тархаахдаа өргөн том болгоно.

За ингээд л энэ бүхэний дараа проектороо асаагаад л кино эхэлнэ дээ.

Бяцхан цонхоор гэрэлээ гаргаж, хананд

тусгасанаар сайхан кино маань гарж эхэлдэг юм.

Би энэ хооронд нь юу хийдэг вэ гэж үү? Зурагт үзээд л сууж болно. Би гэхдээ энэ хажуу талд байгаа зураган дээрх жижигхэн нүхээр киногоо үздэг юм хэхэ.

Тэр жижигхэн цонхны дээр “Хамараа битгий шилэн дээр наа, Тос болчихно ” гэж бичсэн байгаа хэхэ.

Төгсгөлийн үг:

Кино гаргагчийн жижиг ертөнцийг харуулж чадсан бол баяртай байна. Кино гаргагч нарын “нөр их хөдөлмөр” ийг өөрөө л туулж байж мэддэг юм байна.

Энэ бүхэнийг хийдэг болсоноос хойш КИНО гэдэг зүйл бидний зурагтаар хардаг хэдэн жүжигчин, тэдний хов жив, элдэв шуугиан дуулианаас өөр юм байдагийг, харин ч илүү сонирхолтой, ур ухаан шаардсан зүйл байдагийг мэдлээ.

Зүгээр нэг идэвхигүй үзэгч биш, өөрийн биеэр хийж оролцож байгаа учираас сонирхол, адал явдал гэдэг бол 100 хувь илүү байдаг юм байна.

Та бүхэний урам, идэвхи, эрч хүч, сонирхолыг хөдөлгөсөн байх гэж найдая.

Цаашид сурч мэдсэн зүйлээ харамгүй хуваалцах болно.

Хүүд

  1. Пөөх ямар олон эрэг шурагнууд вэ. Нээрээ кинон дээр гардаг шиг сонирхолтой гоё юмаа. Монголд маань их сургуулиудад иймэрхүү клуб, оюутны хотхонуудад янз бүрийн клубууд байвал нээрээ гоё юм даа. Биллиард компьютер тоглоомын газар байдаг нь их юм даа. Үлдсэн нь тэгээд баарнууд байхаар чинь өөр ч яалтай билээ. Кино театрт тэгээд пиво ууж болдог хэрэг үү?

    1970 он гэхээр чинь аймар байшдээ. Герман чанараа гэж… Харин одоо бол дижитал системд шилжсэн байхаа. ДВД шургуулаад л болоо хэхэ. Сая харин сонирхсон чинь сүүлийн үеийн дижитал проектор гэнээ.

    http://www.triplemetal.com/Images/full%20product%20images/cp2000hr_frontRight2.jpg

    харин энд хэрхэн ажилладаг талаар нь байна.

    http://entertainment.howstuffworks.com/digital-cinema5.htm

    хахаха за тэгээд шил халтартуулж болкүй шүү ;-)

  2. Нээрээ тэр ханан дээр наачихсан байгаа үрчийсэн цаас юу вэ?

Харин тийм, уг нь монголд иймэрхүү оюутаны амьдралыг дэмжсэн тэтгэсэн сонирхолтой болгосон зүйл хийхэд болохгүй бүтэхгүй гэх шалтаг байхгүй. Даанч!? Монголын оюутаны холбоо гэж, ер нь сургуулиудын оюутаны холбоо юу хийдэг юм бэ урлагийн үзлэг гэх мэт цаг үрсэн шал утгагүй юм зохиохоос хэтрэхгүй, эсвэл автобусны үнэ яаж хөнгөрүүлэх вэ гэсэн л сэдэвтэй. Дээр нь МОХ гэж нэг намын бууны нохой болсон байгууллага байна. Уг нь элдэв улс төрийн хүчинээс ангид байх ёстой байтал. Хэдэн жилийн өмнө яаж өөрсөдийн байр суурийг ашиглаж нэг намын гар хөл болчихоод оюутануудыг уриалж байхыг биеэрээ хараад шал дургүй хүрсэн. За дээр нь оюутануудын идэвхи санаачлага сул бол тэгээд явцгүй л дээ.

Өө энд чинь хаа сайгүй, үзвэр үйлчилгээн дээр дандаа пиво зардаг. Шингэн талх гээд тэрийгээ л ууна.

Аанхан дижитал системд ч шилжих нэг нь шилжсэн байх. Гэхдээ миний бодолоор дижитал проекторыг хувь хүн эсвэл албан байгууллагууд их хэрэглэдэг байхаа. Кино театэрууд ийм проектороо хэрэглэсэн хэвээр байгаа байх. Яагаад гэвэл энэ проекторын үйлдвэр одоо болтол кино проекторууд үйлдвэрлэсээр байгаа юм байна. Вэбрүү нь орж харлаа http://www.ernemann.com/eng/news.html

Хэхэ над мэтийн их бага хэмжээгээр тослог хамартай хүмүүс шилэн дээр байнга хамараа наасаар байгаад сүүлдээ шилээ авчихсан байхаа, аз болж шилгүй хэхэ. Дээр нь проектор мотор гээд тэр өөрөө чинь дуу чимээ ихтэй, доор зааланд ямар байгаа нь сонсч болдоггүй болохоор тэр нүхээр бас чихээ гаргах хэрэгтэй болоод шилийг нь авсан байх хэхэ.

Тэр үрчийсэн цаасан дээр заавар зөвлөгөө бичсэн байгаа, энд тэнд хэвтээд үрчийгээд байхаар нь тэнд наачихсан юм.


5 Comments to “Кино театэрт киног яаж гаргадаг вэ?”


  1. xvv said:

    Пөөх ямар олон эрэг шурагнууд вэ. Нээрээ кинон дээр гардаг шиг сонирхолтой гоё юмаа. Монголд маань их сургуулиудад иймэрхүү клуб, оюутны хотхонуудад янз бүрийн клубууд байвал нээрээ гоё юм даа. Биллиард компьютер тоглоомын газар байдаг нь их юм даа. Үлдсэн нь тэгээд баарнууд байхаар чинь өөр ч яалтай билээ. Кино театрт тэгээд пиво ууж болдог хэрэг үү?

    1970 он гэхээр чинь аймар байшдээ. Герман чанараа гэж… Харин одоо бол дижитал системд шилжсэн байхаа. ДВД шургуулаад л болоо хэхэ. Сая харин сонирхсон чинь сүүлийн үеийн дижитал проектор гэнээ.

    http://www.triplemetal.com/Images/full%20product%20images/cp2000hr_frontRight2.jpg

    харин энд хэрхэн ажилладаг талаар нь байна.

    http://entertainment.howstuffworks.com/digital-cinema5.htm

    хахаха за тэгээд шил халтартуулж болкүй шүү ;-)


  2. xvv said:

    Нээрээ тэр ханан дээр наачихсан байгаа үрчийсэн цаас юу вэ? :D


  3. xvv said:

    wow тийм байшдээ. Тэгвэл дижиталаас мэдээж давуу талуудтай байх нь… :D ххххх


  4. xvv said:

    Аа тийм нээрээ хариугаа шууд сэтгэгдэл дээрээ биччихэж байгаач. Тэгвэл уг нь шууд сэтгэгдлийн шинэчлэлтээр хариу бичигдсэн нь мэдэгдээд амар байдаг юм.


  5. deegii said:

    hi
    kinonii tuhai baga gesen zuil medej avlaa.bayarlalaa

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг