Ерөнхийлөгч болон нинжа нар
4 сар 24th, 2008
^_^ энэ удаад улс төрийн сэвэвээр бичихгүй ээ. Мэдээ уншиж яваад дараах хоёр зүйлийг оллоо:
1. Токиогоос 450 км ын алсад оршидог Ига гэдэг тосгонд 4н сарын 1нээс 5н сарын 6ны хооронд НИНЖА фестиваль болдог гэнээ. Нинжа маягаар хувцасласан хүмүүс энд тэндгүй, нинжатай холбоотой элдэв арга хэмжээ болдог гэнэ. Дэлгэрэнгүйг Reuters оос хараарай. Эрт дээр үед нинжа нар амьдарч, “ажилладаг” хотуудын нэг байсан байна. Жуулчидыг өөртөө татах гэсэн нэг арга юм болов уу. Гэхдээ үнэн хөөрхөн. Нинжа гэр бүлийн зурагийг хараарай. Өөр эх сурвалжийн мэдээлсэнээр нинжа хувцастай хүн нийтийн тээвэрийн нэг чиглэлд үнэгүй зорчиж болно гэсэн байна.


2. Өнгөрсөн хоёр сарын 25нд огцорсон солонгосын ерөнхийлөгч асан Roo Moo-hyu өөрийн амьдарч аж төрөх хэв маягаараа олоны хараанд өртөх болсон гэнэ.
Роо ерөнхийлөгч маань өөрийн төрсөн Бонха (Bongha) тосгондоо эргэн очиж тэндээ амьдрах болсон байна. Энэ тосгон 120 оршин суугчтай. Тэрбээр хөдөө аж ахуй эрхлэн, хажуугаар нь байгаль орчины хэд хэдэн төсөл дээр ажилладаг гэнэ. Өмнөх ихэнх ерөнхийлөгчид Сөүл хотод өртөг өндөртэй өндөр хамгаалалттай байшинд амьдардаг.
Роогийн энгийн амьдрал хүмүүсийн талархалыг хүлээж, түүний вэб хуудас нь өдөрт зочилох хүмүүсийн тоогоороо солонгостоо дээгүүрт орох болсон гэнэ. Ийшээ ороорой http://www.knowhow.or.kr/app/home/main
Роо ач/зээ нарын хамт.

АриунСүлД said:
Нээрээ энэ гайг чинь ирэхэд сургууль орох гэж байна энэ тэр гээд л бөөн харуул хамгаалалт байдаг байсансан. СО-д овоо хүнд алуулчихгүйхэн шиг амьдарч байгаам байна л даа. Эсвэл Монголчууд тэгж хэрэггүй шаврын төлөө хөл алдсан юм уу?
mgloo said:
yasan harsan tsarai vee geed bodood baisna chini… haha