Солонгосын ерөнхийлөгч асан амиа хорлов

5 сар 23rd, 2009

Жилийн өмнө блог дээрээ Солонгосын ерөнхийлөгч  асан Roh Moo-Hyunы жирийн амьдралын хэв маягийн талаар хальт дурьдаж байсан билээ.

Өнөөдөр (2009.05.23) тэрбээр хадан хясаанаас унаж амиа хорложээ.(үнэхээр амиа хорлочихов уу хэн нэгэн хүн хаднаас түлхчихэв үү…)

DPA

(түүний үхэлтэй холбогдуулан сонинууд тусгай дугаар гаргажээ)

Police, wearing blue jackets, stand guard in front of the Bonghwa mountain, where Roh Moo-hyun is believed to have died (23 May 2009)

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсоныхоо дараа өөрийн төрсөн жижигхэн тосгондоо очин амьдрах болсон тэрбээр өөрийн вэб хуудастай, түүндээрээ өөрийн энгийн амьдралын талаар бичдэг байсан бөгөөд олны анхаарал хүндэтгэлийг ихээр хүлээж авчээ. (гаднаа гяланцаг дотороо паланцаг байв уу эцсийн эцэст?)
Амиа хорлохоосоо өмнө тэрбээр өөрийн комьпютертээ (?) захиа үлдээгээд амиа хорлох болсон шалтгаанаа: би олон хүний амьдралд зовлон учируулсан гэжээ.
Учир нь тэрбээр нэгэн бизнесмэнээс 6 сая долларын авилга авсан хэргээр шалгагдаж байсан байна. Түүнээс гадна түүний эхнэр,  төрлийн хүн зэрэг олон хүн нийтдээ 6 сая доллар хахуульд авсан гэж мөн шалгагдаж байгаа юм байна. Ерөнхийлөгч агсаны төрсөн ах саяхан авилгын хэрэгээр шүүхээс 5 жилийн хорих ял сонссон байна. Ерөнхийлөгч байх 2003-2008 оны хооронд хамтран ажиллаж байсан  олон арван ажилчид нь мөн хахуулийн хэрэгт орооцолдоод байгаа юм байна. Ер нь олоныг хамарсан томоохон хавтгайрсан авилга, хахуулийн хэрэг бололтой. Ерөнхийлөгч асан өөрийг нь авилгын хэрэгт огтоос хамаагүй гэдэг байжээ. Ерөнхийлөгч асан нас барсаны дараа түүний эсрэг үүсгэсэн хавтаст хэрэгийг хаасан байна.
Roh Moo Hyung ядуу айлаас гаралтай ба ямар ч их сургуульд суралцаж байгаагүй юм байна. Өмгөөлөгч болохын тулд өөрөө бие дааж сурч, шалгалтыг нь өгч тэнцжээ. Ядуу айлын хүү улсын хамгийн өндөр албан тушаалд хүрсэн нь олны хүндэтгэлийг хүлээдэг байж. Өөрийгөө шударга, хээл хахуулиас ангид гэдгээрээ ихээхэн бахархдаг байсан байна.
Миний сонирхолыг ихээхэн татаж буй зүйл өмнөд солонгосчуудын АМИА ХОРЛОЛТ.
Яагаад өмнөд солонгосчууд ингэж ихээр амиа хорлодог вэ? Ихэнх нь гэр бүл, үерхэл нөхөрлөл зэргээс болдог бололтой. Миний бодолоор гэхдээ тухайн нийгэмийн зохион байгуулалт, баримталдаг үзэл бодолтой ихээхэн холбоотой байх. Нийгмийн дарамт их байдаг байх гэж бодож байна.
Миний мэдэхээр өнгөрсөн жил дарааллаад солонгосын олон алдартай жүжигчид, урлагийнхан амиа хорлосон. Сүүлдээ амиа хорлох моод гэж сонин хэвлэлээр хүртэл бичдэг болсон байх шиг байсан.
Хамгийн сүүлд өнгөрсөн 4 сарын 28нд,  дөнгөж 24 настай жүжигчин Woo seung yeor амиа хорлосон байна(зураг нь доорх).

Korean actress Woo Seung-yeon suicide

Гэр бүлийнх нь түүнийг сэтгэл санааны хүнд хямралд ороод эмчилгээ хийлгэж байсан гэжээ. Ажил болон relationship ны олон асуудал дарамттай байсан бололтой.

Солонгосчуудыг хамагийн цочроосон амиа хорлолт бол алдарт жүжигчин Чой Жин Шилийн (доорх зураг) үхэл байсан. Ихэнх монголын үзэгчид түүнийг анддаггүй. Монголын олон телевизээр түүний тоглосон савангийн дууриуд байнга гардаг байсаныг санаж байна.

Picture of Korean actress Choi Jin-sil who committed suicide in October 2008

Тэрбээр сэтгэлийн хүнд депрессэнд орсон, эмчилгээ хүртэл хийлгэж байсан байна.

Сүүлийн 2 жил амиа хорлосон алдартай хүмүүсийн тоо үнэхээр өсчээ:

Late Korean actress Jang Ja-yun

Ahn Jae-hwan, 36, гэх нэгэн эрэгтэй жүжигчин, Kim Ji-hoo гэдэг эрэгтэй загвар өмсөгч, Jang Ja-yun гэдэг жүжигчин эмэгтэй (дээрх зураг)… одоо хуучин ерөнхийлөгч нь гээд үргэлжилсээр байна.

Амиа хорлолтын хувь өсөх болсон нь тухайн хүн, ялангуяа нийгэм, нийгмийн зохион байгуулалттай ихээхэн холбоотой.  Ямар нэгэн юм болохгүй байгаа, буруу замаар явж байгаагийн шинж гэж би боддог.

Зарим нэгэн хүн амиа хорлосон хүнийг бэртэгчин, амиа бодогч гэж буруутагдаг. Гэхдээ би тэгэж боддоггүй л дээ. Ямар ч хүн амьдралын төлөө эцсийн хүчээ өгдөг. Хүнд хүчир зовлонгоосоо гарах ямар ч гарц олж харахаа болижээ, эцэсийн аврал нь өөрийгөө егүүтгэх явдал байжээ гэж ойлгодог. Тэгэж бодохоор амиа егүүтгэсэн хүнийг их өрөвддөг юм. Хөөрхий ямар ч хүн байсан ямар их зовж байсан бол доо гэж.

Солонгос соёл, сэтгэхүйг мэдэхгүй, тэндэхийн амьдралын хэв маягийн талаар ойлголтгүй болохоор ямар нэгэн таамаглал өгөх нь зохимжгүй юм. Солонгосчууд  улс оронд нь юу  буруу яваад байгаа талаар ч санаа зовж байгаа байх.

Амиа егүүтгэсэн бүх талийгчидын хойноос залбирч байна

Ум маани падмэ хум


Ерөнхийлөгч Энхбаярын хөрөнгө 1.3 billion dollar

5 сар 19th, 2009

Худал үнэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ дараах захиа интэрнэтээр нэг тархжээ.

эх сурвалж

http://www.tsahimurtuu.mn/main/200905111550.htm#comment-14429

Сайн байцгаана уу? Монголчуудаа, Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна. “Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намайг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ. Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм. Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ. Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм. Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа. Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо. Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо. Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан. 2 Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ. Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан. Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна. Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан. Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан. Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг. 2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм. Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна. Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна. Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй. 3 Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм. Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм. О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм. Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм. Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү. Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн. Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ. Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх! Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм. Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор. 2009 оны 5 дугаар сарын 15


Humperdincks Dilemma

5 сар 11th, 2009

Савлаад байгаа хаалгаа энэ хөөрхий залуугаар тогтоох уу?
humperdinks-dilemma-doorstop-by-hugh-thomas-01

Humperdincks Dilemma by Hugh Thomas
(Also my dilemma)


Шинжлэх ухаануудын нэгдэл ба Монголын боловсрол

5 сар 10th, 2009

Том гарчиг өгчихлөө. Гэхдээ энэ үзэл бол цааш цаашдын монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт чухал гэж би бодож байна.

Нэг зүйл үнэн. Тэр юу вэ гэвэл орчин үеийн шинжлэх ухаанууд монголд үүсээгүй. Европын олон улс орнуудад хөгжисөн. Энэ бол үнэн. (яагаад мэдээжийн зүйлийг  хальт дурьдав гэвэл зарим нэгэн хүн бүхнийг монголоос үүссэн, хөгжсөн гэж хэлэх гэж оролддог явдалыг эсэргүүцэж).

Социалист нийгэмийг тухайн ЗХУын тусламж гэхүү, дарамт гэхүү ямар ч байсан тэдний удирдлаган доор үүсгэн бүтээсэн бөгөөд түүхэн хөгжилийн явцад тэр нийгэмийн зохион байгуулалт нуран унасан билээ.Социалист нийгэм байгуулсанаар БНМонголАУлс юу хожсон бэ гэвэл БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНы талаарх мэдлэг мэдээлэл, байгууллага, институт мөн шинжлэх ухаанч сэтгэлгээний бага ч гэсэн амт, дээрх бүгдийг хожсон.

ЗХУ нь өөрөө шинжлэх ухааны бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулж байв. Гэхдээ дараагийн үнэн гэвэл орчин үеийн шинжлэх ухааны үндэс, тулгуур санаанууд Зөвлөлт Холбоот Улсад мөн л үүсээгүй. Тэд европын оронуудад үүссэн хөгжсөн ШУ болон бусад салбараас суралцан өөрийн нутагтаа авчирсан явдал байлаа. Өөрөөр хэлбэл тэд даманд авсан, бид дамын юмыг бас дамжуулан авсан.

Одоогийн орчин үеийн шинжлэх ухааны суурь тулгуур үзэл яах аргагүй нэгэн хуваагдал дээр тогтох бөгөөд тэр нь МАТЕРИ, биет зүйлс ба ОЮУН УХААН, биегүй гэх үзэл, бие биенээсээ хоёр ангид зүйл. Энэ үзэл нь европын сэтгэлгээнд саяхан үүссэн биш юм. Энэ сэтгэлгээний их суурийг христийн шашины хуврагууд, сүсэгтэн судлаачид МЭӨ  нэгдүгээр зуунаас эхлэн тавьсан. Гэхдээ дээрх хуваагдалыг орчин үед илүүтэй цохон тэмдэглэх болсон бөгөөд уг үзэлийн орчин үеийн бараг анхны том төлөөлөгч нь математикч, философич Ренэ Декарт болон бусад. Мэдээж тухайн цаг үеийн энэ үзэл бодолыг төлөөлж хамгаалж байсан олон хүн байгаа ч Декарт арай илүү зүйл хийж, хойч үеийн ой санаанд арай бат бөх үлджээ.

Дээрх үзэл суртал дээр үндэслэн ШУ цаашид хөгжив. Энэ үзэл одоо хүртэл хүчинтэй байгаагийн нэг жишээ бол ерөнхий болон их сургуулиудад  байгалийн (ө.х материйн, биет зүйлсийн) ШУ ба нийгмийн (ө.х оюун ухааны) ШУ гэж хоёр ангилан үздэг явдал юм. Энэ үзэлийг ЗХУ  мөн хэрэгжүүлсэн бөгөөд, түүнээс боловролыг тогтолцоогоо авсан БНМАУ ч хүлээн авав. БНМАУлсын залгамж халаа өнөөгийн Монгол улс ч ШУ болон боловсролын салбартаа хэрэгжүүлсээр байна.

Өнөө цагт европ болон түүнээс улбаатай америк дахь орчин үеийн ШУ энэ үзэл нь бодит байдалыг тайлбарлахад, судлахад ихээхэн саад болж байгааг мэдэрч, амсч эхэлж байна. Хэдийгээр маш маш удаан явагдаж байгаа ч энэ хоёрдмол үзэл, түүнээсээ улбаалаад баримталж буй боловсролын бодлогоос татгалзаж эхэлж буйг би ажиглаж сууна.

Уг дээрх үзэлээс болоод монголын БОЛОВСРОЛын салбар, ХҮНИЙ сэтгэлгээ яаж уналтанд орж байна вэ гэж үү? Сурагчдад бодит байдалыг хоёр болон түүнээс дээш хуваан заана. Хичээлүүд сонгож авсан тухайн зүйлээ л гүнд нь ортол заах бөгөөд дараагийн хичээл өмнөх хичээлтэй ЯАЖ УЯЛДАН, ХАРИЛЦАН ХОЛБООТОЙ буйг огтоос дурдахгүй. Ингээд эцэст нь бөөн баримт, мэдлэг цээжилсэн олон хүмүүс үүсч байгаа ч цээжилсэн, мэдсэн тэдгээр зүйлийнхээ учир уяалдаа холбоог мэдэж байгаа нь тун ховор, бараг үгүй. Жишээ дурьдвал физикийн хичээлээр заадаг Термодинамикийн хуулиуд биологийн хичээл дээр судалдаг амьд биетүүдэд мөн үйлчилж байгаагаа, тэдний химийн урвалд нөлөөлж байгааг огтоос зааж хэлдэггүй, эсвэл хүний биеийн өвчлөлд сэтгэл болон нийгэм, амьдралын хэв маягийн нөлөөлөлийг орхигдуулдаг гэх мэт. Арван жил, харамсалтай нь одоо арван хоёр жил болсон, сургуульд юу ч сураагүй мэт санагддагийн нэг учир эндээ байна. Юмсын учир уяалдаа, харилцааг холбон тайлбарладаггүй. Энэ байдал их сургуульд ороод ч үргэлжилнэ.

Тиймээс ШУхаан, боловсролын салбарт ажиллаж, амьдарч, суралцагч хэн ч болов дээрх байдалаас гарах тал дээр санаа тавьж БОДИТ БАЙДАЛ гэдэг бол УЯЛДААтай ОЛОН ЗҮЙЛСийн НЭГДМЭЛ байдал гэдгийг ухаарч, судалж, сурч байгаа зүйлсээ энэ чигт чиглүүлэх нь зөв юм. Тэгвэл бид бүхэн европ болон бусад улсын ШУны 300 жилийн турш үргэлжилсэн зарим нэг алдааг давтах хэрэггүй болно.


03.04.09_Хавар ирсэний мэнд хүргэе ^_^

4 сар 3rd, 2009

Үүнийг уншиж буй хүн бүрт хавар цаг ирсэний мэнд хүргэж байна.

Энэ өвөл миний хувьд тун урт удаан, цас шуурга ихтэй, хүйтэн байлаа.

Гэхдээ аавын хэлдэгээр Ганган хүүхэн хавар намар! гэдгээ мартваа  ^_^

хоол ундаа сайн идэж, нойр бат бөх, хувцас хунар хэт нимгэн бус хаварын улиралаа угтцгаая.
baharan-01


Чингис Хааны онгон буюу Ордос нутагийн сонин

4 сар 3rd, 2009

Саяхан Шпигэль (Spiegel) сониноо онлайн уншаад сууж байтал нэг мэдээ байгаатай тааралдлаа.

Чингис хааны онгон байдаг гэдэгээр нь Ордос нутагийг би мэдэх бөгөөд тэр нутагт очиж байгаагүй, олигтой мэдээ мэдлэггүй тул хэдэн малчин малаа хариулаад, энд тэнд хэдэн жижиг хот байдаг л гэсэн бодолтой байсан билээ. Гэтэл тийм биш, миний төсөөлөл худал гэдгийг мэдэв.

Ордос нутагт Чай Жиан гэх бизнесмэн Ордос Урлагийн Музей (Ordos Art Museum) гэх томоохон музей түүнийгээ дагаад 20.000 хүнтэй урлагийн хотхон үүсгэж байгаа гэдэг мэдээг олж уншлаа.

Энэ бичлэгийнхээ хажуугаар цухас дурдахад зарим хүмүүс одоо нэгэн бодолоосоо салах цаг зайлшгүй иржээ. Энд тэнд юм уншиж, сонсож явахад байнга нэг өгүүлбэртэй таардаг, тэр нь болвоос : Монгол улсыг Орост уусахаас буриадууд, хятадад уусахаас өвөр монголчууд хамаагалдаг. Энэ өгүүлбэр 100, 200 жилийн өмнө үнэн байсан байж болно. Гэхдээ одоо байдал өөрчилөгдсөнийг олж харах хэрэгтэй болсон. Ордос гэх өвөр монголын өөртөө засах улсын нэгэн аймагын хүн амын 90 хувийг дан ганц хятад, хан үндэстэн эзэлдэг статистикийг наад захын википедиагаас харж болно.

Гол мэдээндээ эргэн орвол.

Ордос тал нутагт 515 сая евро (4,5 тэрбум юань) зарцуулж, нэгэн эр хот босгохоор төлөвлөөд аль хэдийн эхэлжээ. Уг хотоо ОРДОС 100 гэж нэрлэх бөгөөд хувийн эдлэн газар, байшингаас гадна олон төрөлийн урлан, галерэй, театэр, худалдааны төв, зочид буудал, ресторан гуанз гээд хүний хэрэгцээтэй бүхий л зүйлийг агуулна. 20 гаруй орны шилдэг гэгдэх архитектэрчидыг тус бүр 25,000 доллараар цалинжуулан ажиллуулж байгаа. 4 жилийн өмнө уг газарын 41 настай наймаачин хятад эр Хятад улсаас авсан байна. Чай өөрийн худалдаа наймааны эх сурвалжаа нууцалдаг бөгөөд яаж мульти саятан болсон түүх ил биш. Гэхдээ Хятадын Коммунист нам түүний эрхэлж буй үйл ажилыг ихээхэн дэмжиж байгаа бөгөөд тал нутагт соёлын үрийг тарих нь чухал гэжээ.

Доор эх нийтлэлийг тавьлаа. Англи хэл дээр уншихыг хүсвэл Нью Иорк Таймс Сэтгүүлийн холбоосыг дарж харна уу. Зураг хөрөгийг нь харахыг хүсье.

Мөн Ордос нутагийн сайхан дууг эндээс сонсоорой: Урнаагийн дуу энд дар
Өвөр монгол дахь Их төлөвлөгөө (the New York Times magazine)

http://www.nytimes.com/slideshow/2008/05/01/garden/20080501_ORDOS_SLIDESHOW_index.html

Чингис хааны булшины дэргэдэх аугаа солирол (der Spiegel)

http://www.spiegel.de/kultur/gesellschaft/0,1518,616678,00.html

Größenwahn am Grab von Dschingis Khan

(Von Andreas Lorenz, Peking)




Vision oder Wahnwitz? Ein reicher chinesischer Unternehmer will mit einer halben Milliarde Euro die mongolische Steppe erobern. Mitten in die Einöde klotzt er ein gigantisches Kunstmuseum - dem bald eine elitäre Retortenstadt folgen soll.

Der deutsche Künstler Günther Uecker hat mit Kreisen und Punkten bemalte Stoffbahnen aufgehängt. Sie heißen “Ich will einen Hund essen” oder “Im Kreis gehen”. Von Jörg Immendorff steht eine rote Skulptur in Form einer Koralle da. An der Wand prangt ein nacktes Mädchen, gemalt vom Chinesen Wang Ying, gegenüber hängt ein grellrotes Blütenfeld, 24 Meter breit. Es kann wohl keinen verrückteren Ort für ein Museum moderner Kunst geben als diesen hier im Bezirk Ordos.

Die Werke Ueckers, Immendorfs und bekannter chinesischer Gegenwartskünstler waren bis vor kurzem in einem kühn geschwungenen Gebäude aus grauen Ziegeln ausgestellt, das mitten in der Steppe der Inneren Mongolei steht. Die nächste Siedlung liegt rund 30 Kilometer entfernt.

“Vor zehn Jahren begann ich, mich für Kunst zu interessieren”, sagt der mongolische Unternehmer Cai Jiang, 41, der seine gesammelten Schätze hier in seiner Heimat zeigt. Eintritt verlangt er nicht, er kann froh sein, wenn überhaupt jemand kommt. Trotzdem hat er große Pläne: “Das Museum ist erst der Anfang.”

Neben seiner Atelierwohnung in Ordos hat Cai auch ein Büro im Pekinger Geschäftsbezirk. Dort, im 19. Stock, empfängt er an diesem Nachmittag.

Er trägt einen Dreitagebart, schwarzes Jackett über weißem Hemd mit offenem Kragen. Auf dem kleinen Schreibtisch liegt eine angeschmauchte Zigarre. Zwei Sekretärinnen in Jeans, schwarzen Jacken und Pumps protokollieren jedes Wort des Chefs. Ein komplettes “Kunst-Industrieviertel” mit Studios, Ateliers, Kinos, Konzertsälen, Geschäften, Hotels und Restaurants soll in Ordos entstehen - eine Retortenstadt auf 197 Hektar für 20.000 Einwohner. 4,5 Milliarden Yuan (umgerechnet rund 515 Millionen Euro) stellt Cai dafür bereit.

Vor vier Jahren hat er die Einöde, in der einst mongolische Reiter über Grasland und Sanddünen galoppierten, vom Staat erworben. Dschingis Khan soll irgendwo in dieser Gegend gestorben sein. Deshalb haben ihm die chinesischen Mongolen unweit des Museums ein großes Mausoleum in Form von drei Jurten errichtet. Drinnen verneigt sich ein Hochzeitspaar in mongolischer Tracht vor einem Bild des Eroberers. Draußen erweisen Besucher seinem “heiligen Pferd” und dem Baum des “Himmels und der Geister” die Ehre.

Das Herzstück der geplanten Kulturstadt “Ordos 100″ sollen einmal 100 ausgefallene Villen bilden, entworfen von jungen Architekten aus 29 Ländern, darunter auch Deutsche und Schweizer.

Auf die Idee kam ein Freund Cais, der Pekinger Ai Weiwei, einer der politisch widerspenstigen Künstler Chinas. Der bat das Schweizer Architektenbüro Herzog und de Meuron, hundert aufstrebende Baumeister zu benennen, und Cai zückte sein Scheckbuch. Nun stehen die Entwürfe im Untergeschoss der Kunsthalle - eine Sammlung von Pyramiden, Klötzen, Rundbauten, Kugeln und Türmen, ein “laut brüllender Architekturzoo”, so nennt es ein Teilnehmer.

Wer soll dem Ruf in die Steppe folgen?

Draußen sind Arbeiter an den ersten zwei Villen und an einem Restaurant beschäftigt. Chinesische Architekten beugen sich über Baupläne. Ein riesiger Funkmast, getarnt als Baum, verbindet die Siedlung mit der Außenwelt. Cai hat jedem der angereisten Architekten 25.000 Dollar bezahlt und dafür alle Rechte erworben: “Die Villen sollten sowohl fürs Arbeiten als auch als Wohnungen genutzt werden können. Ich will sie für jeweils eine Million verkaufen”, sagt Cai, der zuweilen mit einer gelben Harley-Davidson durch die Steppe braust.

Ist da ein Größenwahnsinniger am Werk oder ein Visionär?

Cai, Multimillionär schon in jungen Jahren, gehört zu jenen Unternehmern, deren Karriere seit gut 20 Jahren eng mit Chinas abenteuerlicher Reise in den Kapitalismus verknüpft ist. Doch so gern er über Ordos und die moderne Kunst spricht, so sparsam gibt er Auskunft über seine aktuellen Geschäfte. Die Assistentinnen teilen keine Firmenbroschüren aus, keine Pressemitteilungen, keine Geschäftsberichte.

Wer sollte Cais Ruf in die Steppe folgen, für eine Million Dollar eine Modellvilla kaufen und Firmen hier ansiedeln? Wer sollte um alles in der Welt hier leben wollen, bei 40 Grad minus im Winter und sengender Hitze im Sommer?

Cai hat keine Zweifel. Die “Hilton”-Kette wolle in seiner Stadt ein Hotel bauen, sagt er. “Die Wirtschaft boomt in Ordos, das wird das chinesische Ruhrgebiet.” Unter dem Sand der Steppe liegen gewaltige Rohstoffvorkommen. Ingenieure haben hier ein Sechstel der Kohlevorräte und ein Drittel der Gasreserven ganz Chinas gefunden.

Deshalb bekommt Cai Rückhalt von den lokalen KP-Funktionären, die wagemutige Projekte ohnehin lieben. Gerade haben sie selbst den völlig neuen Stadtbezirk “Kangbashi” gebaut, weil ihnen ihre Kreisstadt Dongsheng zu eng geworden war. Dafür zogen sie sechsspurige Straßen, schufen Regierungsgebäude, Ausstellungshallen, eine Universität, eine Bibliothek und einen Konzertsaal, der dem Pekinger Vogelnest-Stadion ähnelt. Wuchtige Denkmäler auf dem zentralen Platz erinnern an die Zeit Dschingis Khans. 200.000 Menschen sollen hier einmal leben - noch ist der Bezirk eine Geisterstadt.

Die Parteisekretärin Shi Yanjin spricht enthusiastisch über die Öffnungs- und Reformpolitik, über Modellstädte, über die “harmonische Entwicklung Chinas” - und sagt Sätze wie: “Die Partei und Regierung unterstützen die Bedürfnisse des Volkes.” Dazu gehört das Projekt des Unternehmers Cai, der Kultur in die Steppe bringen will.

Und wenn das Geld knapp wird, die hochfliegenden Pläne in der globalen Krise untergehen? “Das ist unmöglich”, sagt Genossin Shi. “Das kann hier nicht passieren.”


Хамагийн муу гуталуудын нэг / One of the worst shoes

3 сар 31st, 2009


Хамагийн муу гутал бол мэдээж таараагүй эсвэл томдсон, хөлөнд эвгүй гутал.
Харин дараагийн муу гутал бол яах аргагүй доорх гутал.
Чакс, Конвэрс (Chuks, Converse) нэрээрээ алдартай гуталын талаар хэдэн үг хэлье.
Чаксыг баруун европын мөн АНУын хүүхэд залуучууд олноороо өмсч байна. Энэ гуталыг ихэнх хэрэглэгчид COOL гэж тодорхойлно. Би ч энэ гуталд татагдан авч өмсч үзлээ.
Гэхдээ та бүхнийг уг гуталыг хэрэглэхдээ боломжлохыг сануулж байна. Хорих нь утгагүй. Хэрэглэхийг хүсвэл, бололгүй яахав. Хэрэглэж байж сайн муу чанартай эсэхийг мэднэ шүү дээ. Над шиг.
Ул нь хатуу нэгэн төрөл резинээр хийгдсэн (canvas). Хэсэг зуур өмссөний дараа өлмий хэсэгээрээ хоёр талаараа хугармой. Мөн нэг л өдөр ул болон даавууны наалт салмой. Тиймээс энд тэндээ онгорхой цоорхой үүсмүй. Дээр нь дотор талдаа бас хоёр нүхтэй.Онгорхой цоорхойгоор нь ус шалбаг орж хамаг явдалыг гутаамуй.
За тэгээд дуусаагүй. Хамгийн чухал нь: Чийг татна гэж айхтар. Хүйтэнд хөргөж, халуунд хөргөнө, гэхдээ бас халаана.
Миний өмссөн энэ чакс бол эхний бөгөөд эцсийн чакс байлаа.
Чанар муу энэ гуталаас татгалзая.
Өөрийнхөө төлөө, эрүүл мэндийнхээ төлөө, эх дэлхийнхээ төлөө.


15.02.09_Шуурга

2 сар 15th, 2009

Амар мэнд үү?

Ингэж мэндэлсэн чинь их өвөрмөц санагдаж байна. Байнга САЙН (Байна ) УУ гэсээр байгаад өөр мэндчилгээний үг сонсохоор өвөрмөц санагддаг болжээ. Би БАЯРЛАЛАА гэдэг үгийг үргэлж хэрэглээд байдаггүй. Хэдэн жилийн өмнө, нас хорь гараагүй байхад, ТАЛАРХЛАА гэж хэлсэн чинь үнэхээр сайхан санагдаад энэ үгийг их хэрэглэдэг болсон. Одоо заримдаа хүмүүс энэ үгийг хэлэхийг минь сонсоод шоолж инээдэг юм, хэхэ. Миний нэг найз байдаг юм. Герман хүн. Зохиолч. Хүн үгийг мэдрэмжтэйгээ холбож урлаг үүсгэж байгааг түүнээс хараад сайхан санагддаг. Миний хувьд тиймэрхүү уран яруу хэллэгийн авъяас байхгүй. Арай өөр чиглэл, бодит чиглэлийг илэрхийлэх нь миний хувьд сонирхолтой бөгөөд амархан.

Блог минь одоо ер нь зогсонги байдалд оржээ. Яг үнэнийг хэлэхэд бичих хүсэл их байвч, бичмээргүй байх хүсэл түүнээс ч илүү байна хэхэ. Дээр нь хичээл ихтэй ямар ч зав зай үгүй өдөрүүд өнгөөрөөд дууслаа. Одоо гэрийн ажилаа бичиж, унших цаг үе бас ирлээ. Гэхдээ блогийнхоо бичлэгийн хүрээг удахгүй эрчимжүүлж тэлэх болно. Энэ тухай цаг нь ирэхээр бичье. Бүх зүйл өөрийн хугацаатай. Цаг нь ирэхээр аяндаа өөрөө болно.

Блог маань зураг л оруулдаг зурагийн самбар болон хувиржээ, хэхэ. Гэхдээ энэ нь тийм муу зүйл биш л дээ. Би өөрөө зураг их авдаг. Мэдээж өөртөө зориулж. Тэр авсан зүйлээсээ хааяа энд тавих нь ямар нэг зүйл бичсэнтэй дүйнэ. Заримдаа бичсэнээс ч илүү.

Өчигдөр энд үнэхээр өвөлийн улирал ямар байдаг вэ тийм байлаа. Цас ороод, өндөрлөг газараар шуураад. Шуургатай. Үнэнийг хэлэхэд миний дотор бас шуургатай байлаа, хэхэ. Гадаа шуурга, дотор шуурга. Нийлээд ШИРҮҮН ШУУРГА, хэхэ. Шуурганы учир шалтгаан энд тийм ч чухал асуудал биш л дээ. Өрөөндөө байж сууж чадахаа болиод аавынхаа зурагийн аппартыг үүрээд гэрээсээ гарлаа. Гэрийнхээ хажууханд байдаг жижигхэн довцог ууланд гарч, шуургын зураг авахаар шийдэв. Алхаж байх хооронд цас орохоо болиод үүлэн чөлөөгөөр нар зухайв, шуурга зогсов, цас дуусав.

Харин хойд зүгээс шуурга салхитай үүлтэй юутай хээтэйгээ дахин ирж байхыг хараад хүлээхээр шийдэв. Аажим аажим харанхуйлж, хүйтэрлээ. Цас бага багаар хаялж эхлэв. Удалгүй орчин тойрон бүрхэг болон, цасаар шуурч эхэллээ. Би ч баярлаад шуурганы өөдөөс зогсов. Аппартаа гаргаад зураг дарсаар байтал сүүлдээ гар хөдлөсөнгүй.

Уулын орой дээр би ганцаараа байгаагүй л дээ. Шуурганы өмнөх чимээгүй нам гүм байдалыг хараад хэд гурван хүмүүс бас зогсч байна. Мөн уулнаас чаргаар гулгаж байсан хүмүүс тэр хавиар зөндөө олоноор.

Миний доторх шуурга ч үгүй болж, гадаах шуурга ч зөөлөрч, том ширхэгтэй цас орж эхэлсэн.

Зураг дээр шуургыг харуулж чадахгүй нь харамсалтай.

За хөө, блогтоо дахин бичлэг оруулахгүй нилээн удах нь ээ.

Учир болвоос Монгол Улсын зүг хүлэгийн жолоог залж, эндэхийн өвөлийг ардаа орхиж, тэндэхийн хаварыг угтаж авахаар явах боллоо. Цагаан сар үнэхээр сайхан баяр. Сайхан баярыг л хүмүүс өөрсөдөө яршиг төвөгтэй, хүндрэл чирэгдэлтэй тэмдэглээд байдаг бололтой. Гэр бүл, ойр дотно хамаатан садан найз нөхөдийн хүрээнд цомхон тэмдэглэж болох мэт.

Бодоод байсан чинь 12 сарын шинэ жилийн бичлэгээс хойш дахин нэг шинэ жилийн мэнд хүргэх хэрэгтэй юм байна.

Гарах Үхэр жилдээ сайхан шинэлээрэй.

Миний хувьд өнгөрсөн жил адал явдалаар дүүрэн, сурч мэдсэн, үзэж харсан, ойлгож ухаарсан, наддаа чамлагдахааргүй хийж бүтээсэн жил байлаа.

Сайн сайханыг хүсье.


24.12.2008_Хүйтэн өдөр, халуун мэнд

12 сар 24th, 2008

Хуучирах жилийн

Сүүлчийн өдөрүүд хүйтэн

Улиран одсон хоногууд ой санаанд  дулаан

Ирж буй жилийг угтан буй зүрх сэтгэл халуун.

Шинэ оны мэндийг хүргэе!


PEN-ийн шагналтан Саемон Викхэм-Смийт

11 сар 27th, 2008

Амар мэнд үү?

Энэ удаагийн бичлэг маань монгол хэл дээр бичигдсэн яруу найраг, өгүүллэг, зохиол зэрэгийг англи хэлруу хөрвүүлсэн хүний талаарх  мэдээг хүргэнэ.

Өчигдөр хичээлийн журамаар семинарт оролцогчид бид нэгэн музейн агуулах руу орж үзлээ. Германдаа томоохонд орох Угсаатан зүйн музей юм. Музей яаж өөрийн эд баялаг, үзүүлбэр, хөшөө, зураг хөрөг, эртний олдвор, цуглуулга гэх зэрэгийг хадгалсан байна гэдэгийг хараад тун бахархлаа. Орчин үеийн, нааш цааш хөдөлгөж гүйлгэж болдог,  музейн зориулалттай том, өндөр, төмрөн шкафнуудад үзвэрүүдийг нарийн дэс дараалал, ангилалтайгаар тавиур дээр тавьсан байв. Бид уг музейд Төвд үндэстэнтэй холбоотой эдийн болон бичигийн дурсгалын зүйлийг үзэхээр очсон юм. Германы томоохон судлаачид, угсаатан зүйчид, хэл соёл судлаачид хорь дугаар зууны 10,20,30-аад онуудад Төвд болон төв ази, хятадаар олон удаа судалгааны экспедиц хийсэн бөгөөд тэр бүрдээ худалдан авсан, бэлэг дурсгалд, “олз болгон” авсан зүйлүүдээ эх орондоо авчираад судалж, орчуулж, шинжилдэг байсан байна.  Тэдгээр зүйлсээ дараа нь улсынхаа том том музей, судалгааны байгууллага, цуглуулгын газаруудад тараадаг, бэлэглэдэг, зардаг байжээ. Тийм болохоор Герман болон бусад европын ороны музейд хүн төрөлхтөний төрөл бүрийн эдийн болон бичигийн дурсгалууд хадгалаастай байна. Бидний орж үзсэн музейн сан хөмрөгт тухайн хүн эрхтэй бол зөвшөөрөл аван дуртай үедээ орж үзэж болно гэв. Ямар хүмүүсийг эрхтэй гэж үзэх вэ гэвэл тухайн зүйлийг судалж байгаа оюутан, судлаачид, эрдэмтэн, профессорууд, үнэхээр сонирхож байгаа иргэд.

Миний бичлэгийн сэдэв гэхдээ уг музей биш юм.

Бид нартай муж улсын төв номын сангийн Төвд салбарыг хариуцсан номын санч хамт явсан бөгөөд надад нэгэн шинэ мэдээ дуулгалаа. Тэр хүний нэгэн найз “өчигдөр би албан ёсоор шагнал авлаа” гэж Имэйль явуулсан гээд нэрийг нь хэлэв. Хэдийгээр нэрийг нь сайн санахгүй байсан боловч юу хийдэгийг нь сонсоод хаана нэгтэй тэр хүний тухай уншсанаа гэнэт санаад хэллээ, найзыг нь мэдэж байсанд номын санч маань ихээхэн олзуурхаж байв. Ингээд шагнал авсан хүний талаар сонирхов.

Орчуулагч Саемон Викхэм-Смийт  (Simon Wickham-Smith) ПЭНэ орчуулагын сангаас (PEN Translation Fund) олгодог тэтгэлэгийн 2008 оны шагналтануудын нэг болжээ.

Юуны өмнө PEN Translation Fund-ийн талаар цухас дурдъя.

Уг орчуулагын сан нэгэн үл мэдэгдэх хүний 2003 оны зун өгсөн 734,000$ ын хандиваар анх үүсэн байгуулагдсан бөгөөд зорилго нь сүүлийн үед англи хэл дээр үнэхээр бага хэмжээний орчуулагын зохиол бүтээлүүд хэвлэгдэж байгаад сэтгэл дундуур буй учир дэлхийн олон хэлнээс англи хэлрүү зохиол бүтээл орчуулж байгаа хөрвүүлэгчидийг дэмжих явдал ажээ. АНУлсад жилд хэвлэгдэж байгаа нийт номын зөвхөн 3% ыг орчуулагын ном эзэлдэг байна.

Тус сангаас жил бүр англи хэлрүү орчуулдаг, сонгон шалгаруулсан хөрвүүлэгчидэд туслан, тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг олгодог байна.Одоогийн байдалаар дэлхийн 23н хэлнээс англи хэлрүү хөрвүүлсэн бүтээлүүдийг дэмжжээ. Тухайн орчуулагч хэвлэлийн газартай гэрээтэй эсэхээс хамааралгүй тэтгэлэг нь түүнд шууд очино. Уг тэтгэлэгийг авсаны дараа ихэнх орчуулагч хэвлэлийн газаруудтай гэрээ хийн, цаашид амжилттай ажиллах эхний алхам тавигддаг байна. Уг тэтгэлэгийг авсан орчуулагчид цаашлаад томоохон орчуулагын  зохиолын шагналууд хүртсэн байдаг байна.

PEN орчуулагын сан нь номын хэмжээтэй уран зохиол, уран зохиолын бус креатив бүтээл, яруу найраг мөн жүжигийн зохиол зэрэгийг англи хэлрүү хөрвүүлэхийг дэмждэг бөгөөд эдгээр нь урьд англи хэлээр орчуулагдаж байгаагүй эсвэл өмнөх орчуулага нь чанар муу байсан нөхцөлийг хангах хэрэгтэй юм. Олон зохиолч, яруу найрагчидын бүтээлийг багтаасан ном буюу антологи, уран зохиолын шүүмжийн бүтээл, сургалтанд зориулсан эсвэл техник, арга зүйн бүтээлүүд үүнд хамрагдахгүй.

Орчуулагчидад урам зориг өгөх, тэдний санхүүгийн байдалыг тэтгэх, тэдэнд боломж өгч, олон нийтийн анхааралыг татах гэх мэт зорилготой юм. 2008 онд нийт найман орчуулагч тэтгэлэгийн эзэнээр тодорсон бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш нийтдээ тавин орчуулагч тэтгэлэгийг авчээ.2008 оны тэтгэлэгийн эзэд болох орчуулагчид маань унгар, япон, хятад, франц, дундад зууны латин, польш, даани хэлэн дээрх зохиол бүтээлийг англи хэлрүү орчуулсан байна.

Эдгээр орчуулагчидын нэг бол Викхэм-Смийт бөгөөд түүний монгол хэлнээс О.Дашбалбарын яруу найраг, улс төрийн өгүүлэлийн номыг “The Battle for Our Land Has Begun” нэрэн доор орчуулсан бүтээл шалгарчээ.

Олон сарын өмнө санаандгүй зохиолч Мэнд-Ооёогийн блогийг уншиж байгаад Викхэм-Смит гэдэг хүн монголоос англи хэлрүү түүний зохиолыг орчуулсан гэсэн мэдээг уншаад, монгол хэлийг мэддэг, тэгээд орчуулдаг хүн байгаад гайхаад өнгөрсөн юм.

Саемон Викхэм-Смийт нь 1968.02.02 нд төрсөн англи хөгжимчин, орчуулагч.

Тэрбээр эксперименталь хөгжим мөн комьпютерт түшиглэсэн хөгжимөөр олоны анхааралыг татаж эхэлсэн байна. нэлээн олон тооны альбом гаргасан. 2006 оноос найзтайгаа хамтарч ИНАРИ эксперименталь хөгжимийн фестивалийг хойд Финландад зохиож эхэлжээ. Хөгжимөөс гадна тэрбээр зурхай, астрологи судалдаг.

1990 ээд оны эхээр тэрбээр төвд бас монгол хэл сурч эхэлсэн бөгөөд ерээд оны сүүлээр монгол утга зохиолд анхааралаа илүү төвлөрүүлэн,  Данзанравжаагийн бүхий л шүлэг, яруу найрагийг англи хэлрүү хөрвүүлж эхэлсэн байна. Түүний орчуулсан бүтээл 2006 онд “Great Qualities” нэртэй хэвлэгджээ. Викхэм-Смийт үүнээс гадна Мэнд-Ооёо, О.Дашбалбарын номуудыг орчуулсан.

Үүнээс гадна VI. Далай ламын шүлэг яруу найрагийг судалсан байна.

Тэрбээр олон нийгэмлэг, байгууллагын тэргүүлэгч, зохицуулагчаар ажилладаг юм. Тэдгээрээс дуръдвал: Mongolian Academy of Poetry and Culture, The Danzanravjaa Foundation,the Orchuulga Foundation,the Kegan Paul Library of Mongolian Literature,the Center for Central Asian Literatures in Translation.

Энэ бүхэнийг уншиж судалсаны дараах миний бодол бол Монгол судлалыг, монгол хэлнээс тухайн хэлрүү орчуулах ажил, орчуулагчидыг ихээхэн хөхүлэн дэмжих нь зүйтэй.

Хэрэв та энэ мэдээг цааш дэлгэрүүлэн сонирхвол дараах хаягууд руу хандана уу!

Эх сурвалжууд:

http://www.thereisnogap.com/2008/04/pen-world-voices-peeling-back-layers.html

  • Саемон Викхэм Смийтийн албан ёсны вэб http://www.wickhamsmith.net/
  • Түүний зохисон хөгжимийг энд сонсч болно

http://www.archive.org/search.php?query=creator:%22Simon%20Wickham-Smith%22%20AND%20(wickham-smith)

  • Түүний орчуулсан зохиол бүтээлийг эндээс харж болно. Түүний англи орчуулгыг монгол эхтэй нь харьцуулан уншвал англи хэл сурахад дөхөм болох байх гэж би бодож байна. Тэрбээр маш олон шүлэг, эссе, богино өгүүллэгийг англи хэлрүү орчуулсан байна. Тэдгээрийгээ Викхэм Смийт дараах вэб дээр хүн бүрт нээлттэй тавьсан байна. Д. Нацагдорж, Б.Ринченгийн зохиолоос авхуулаад Золбаярын эссег хүртэл 64н зохиол, бүтээл, шүлэг, эссег орчуулсан байна. Заавал орж сонирхоорой

http://depts.washington.edu/ccalt/database/

http://depts.washington.edu/ccalt/database/search/quick-categories/results/taxonomy%3A6

  • Мэнд-Ооёогийн англи хэлрүү орчуулагдсан “Алтан овоо” номын баярын талаарх мэдээ, фото:

http://mendooyo.blogspot.com/2007/07/some-photos-of-book-launch.html

  • Danzanravjaa, Great Qualities, 2006, орчуулсан Викхэм-Смийт, уг номын талаарх мэдээлэлийг эндээс:

http://www.shopmongolia.com/product_info.php?products_id=82

  • О.Дашбалбарт зориулсан блог

http://odashbalbar.blogspot.com/


Ерөнхийлөгч Энхбаярын вэб хакердуулжээ

11 сар 15th, 2008

Манай дэлхий нэтийн Админ Тулгаагийн блогоос энэ мэдээг олж уншлаа.

Ерөнхийлөгчийн вэбний мэдээ хэсэгрүү ороход Hacked By Yogyacarderlink (DALnet)

гээд хэсэг залуусын зурагийг тавьсан байна. хэхэ

Хакерууд нэрнийхээ доор Чиний хийж чадахгүй бүхнийг бид хийж чадна утгатай өгүүлбэр бичжээ.

Тулгаагийн блог http://micro.delhii.net/ орж хараарай.

Эсвэл http://www.president.mn/

Админ Тулгаа маань зурагийг нь тависан байна http://www.iimmgg.com/image/12d7e0ced01e09f1ca30041e88f3d9f5

Мэдээ дуулгасан админдаа баярлалаа!

Нэмэлт мэдээ 11 сар 16н

эх сурвалж: http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=20359&catid=33

Хакерууд Ерөнхийлөгчийн сайтад халдаж, Ж.Бушаас ирсэн захидлыг устгажээ
Sunday, November 16 @ 23:18:00 GMT+8

Ерөнхийлөгчийн вэб сайт хакеруудын гарт өртсөн талаар мэдээлэл тархжээ. Үүнтэй холбогдуулж Ерөн­хий­лөг­чийн Хэвлэлийн албаны дарга Б.Болд-Эрдэнэтэй өчигдөр холбогдлоо.

-Хакер вэб сайтад нэвтэрсэн талаар та хэзээ мэдэв?

-Ням гаригийн өглөө мэд­сэн. Гаднаас хүн утасдаж хэлсэн л дээ. Бүрэнхийгээр олон хүн байгаа зураг оруулсан байна лээ. Үдээс хойш нь очиж сайтыг хэвийн болгосон.

-Ерөнхийлөгчийн сай­тад өмнө нь бас нэг удаа хакерууд орж байсан байх аа?

-Тийм ээ.

-Энэ сайтыг яаж хам­гаал­даг юм бэ?

-Уг нь хамгаалдаг ком­­­пани бий. Гэхдээ хакерууд бол нэг вэб сай­тад нэвтрэх бай­ту­гай л юм хийдэг гэгддэг шүү дээ.

-Зураг хийснээс өөрөөр мэдээллүүдэд халдсан то­хиолдол бай­на уу?

-Тэр зургийг хамгийн эх­ний, шинэ мэдээ бол­гоод байрлуулсан байсан. Ж.Бу­шаас ирсэн захидал уг сайтад байсан юм. Мон­го­лын ард түмэнд баярлалаа гэсэн утгатай захидал л даа. Түү­нийг бас алга бол­го­сон байна лээ. Захидлыг бид дахин өнөөдөр байр­луулах болно.


-Хакерууд халд­са­наас хойш 60-70 цагийн дараа нь бүхнийг мэдсэн гэх мэ­дээлэл байна?

-Тэр ташаа мэдээлэл байна. Он сарыг нь хара­хад бямба гаригт нэвтэр­сэн байна лээ. Бямба га­ригийн өдөр нь намайг ороход сайтад ямар нэг доголдол байгаагүй юм.

-Хаанаас ингэж сай­тад халдсан талаар таа­маг, магад­ла­гаа байх уу?

-Тэр зургийн дор бай­сан хаягаар орж үзвэл Азийн орнуудаас халдсан ажиллагаа байна гэсэн таа­маг байгаа. Зүүн Өм­нөд Азийн орнуудаас байх ма­гад­лал өндөр.

Болдсайханы ХАЖИДМАА


25.10.2008_Хүмүн бүр гэрэл биш гэж үү?!

10 сар 24th, 2008

Christopher Bucklow “Guests”

http://www.chrisbucklow.com/


Баяртай-Баярлалаа-Сайн байна уу ^_^

9 сар 29th, 2008

Монголдоо үнэхээр сайхан амарлаа. Их зүйлийг үзэж харлаа, амсч мэдэрлээ. Надтай хамт цагийг сайхан өнгөрөөсөн бүх хүмүүнд баярлалаа! Ээж, Аав, Дүүгээ гээд олон хүнийг санаж байсанаа одоо зүгээр болсон. Удахгүй хичээл эхлэх нь. Ер нь олон олон зүйл эхэлж байна. Тийм учираас өнгөрсөндөө баярлалаа баяртай гээд ирээдүйдээ сайн байна уу, баярлалаа гээд аль аль нь руу инээмсэглэн үдээд, угтая!

Өнгөрсөн аль хэдийн явчихсан, Ирээдүй хараахан ирээгүй байна-Тэгэхээр бидэнд ЯГ ОДОО л байна даа ^_^


Хорвоо дэлхий уудам, очих газар олон

8 сар 11th, 2008

Хоёр долоо хоног аялал хийсэн маань өндөрлөлөө. Хэдэн хоногийн дараа Монголруугаа явах болсон тул ойрын хэдэн долоо хоногтоо бичлэг оруулахгүй нь.

Бүгдэд нь сайн сайханыг хүсье!

Хорвоо дэлхий уудам, очих газар олон, явсан газарын сонин их.

(энэ гэхдээ жилийн өмнөх аялалын зураг байгаа юм)


Кино театэрт киног яаж гаргадаг вэ?

7 сар 17th, 2008

Энэ удаа өнгөрсөн хэдэн сарын турш хийсэн нэг зүйлийнхээ талаар блогтоо бичихээр шийдлээ. Ойрдоо зав зай тун муутай байгаа. Хичээлээ хийж номын санд өдөр хоногийг элээв. Тийм болохоор ажиллах хоногоо багасгасан. Үүнээс гадна аав маань энд ирсэн тул хэд хоногийг аавтайгаа өнгөрөөв. Хөлбөмбөг үзээд л (гэхдээ европын аврага шалгаруулах тэмцээн аль дээр дуусчихсан л даа.), хичээлээ хийгээд л нэг мэдсэн өдөр хоног харавсан сум мэт болжээ.

Бичихээр шийдсэн нь доорх сэдэв билээ; хүмүүсийн анхааралыг кино, гэрэл зурагт татах хүсэлдээ хөтлөгдөн.

Ингээд оршил хэсэг эхэллээ:

Амьдарч буй оюутаны жижигхэн хотхон маань бүх л төрөлийн үйлчилгээ үзүүлдэг юм. Оюутануудын ажиллуулдаг хоол пивны газар, диско (диско нь даанч хэсэг хугацаанд хаахаар болсон, орлого муугийн уламаас), гэрэл зурагчидын клуб, шавар бармилчидын клуб, бүжигийн дугуйлан гэх мэт оюутануудад хандсан тэд өөрсөдөө зохион байгуулсан төрөл бүрийн клуб, бүлгэмтэй.

Миний бие бээр КИНО КЛУБд нь гишүүн юм.  Манай клуб одоогоор идэвхитэй 10 гаруй оюутан гишүүнтэй.Долоо хоногт нэг удаа кино гаргана. Тосгоны оршин суугч оюутанууддаа хямд үнээр буюу 3 еврогоор (жирийн кино театэрт 5 аас 9 н евроны хооронд хэлбэлздэг) сүүлийн үеийн сонирхолтой киног үзэх боломжоор хангадаг. Идэвхитэй гишүүд бүгд өөр өөрийн хариуцсан үүрэг даалгавартай, жишээ нь: билет таслагч, пийв болон бусад зүйлсийг зарагч (гэхдээ одоо үед ихэнх УБчууд биеэр= beer гэдэг болсон бололтой.), ерөнхий зохицуулагч, хэрэгтэй зүйлсийг дэлгүүрээс худалдан авагч, жолооч, зар сурталчилгаа хариуцагч гээд хэн юу хийж чадахаа хариуцаж авна. Миний хийж буй  ажил бол КИНО ГАРГАГЧ болой. Энэ талаараа сурч мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Дэвшилттэй хурдан сурч буй эхлэн суралцагч тул одоогоор мэргэжилийн нарийн зүйлийг нь хэлж чадахгүй нь.хэхэхэ.

За  ингээд гол сэдэвээ ярисугай

Кино үйлдвэрлэгчидийн киног цааш нь кино театэруудад түгээдэг байгууллагууд байх бөгөөд тэд кино театеруудад киног буюу  бичигдсэн хальсыг зээлдэг. Ихэнх зээлдэгч байгууллагууд гэхдээ кино театэруудтай гэрээтэй юм. Бидний хувьд ч мөн үүний жишигээр уг байгууллагат тодорхой хэмжээний хөлсийг нь төлөөд кино авна. Бид нэг киног нэг л гаргадаг мөн оюутанууд тул арай хөнгөлттэй үнээр үйлчлүүлдэг байх гэж таамаглаж байна. Ингээд авчирсан кино маань энэ хайрцаганд ингэж харагдана.

Нэг кино нь нилээн хэдэн хуурцаг хальснаас тогтдог. 90 минутын кино жишээ нь таван ийм хуурцаг болно. Нэг киног олон хэсэгт тасалсан гэсэн үг.

За эндээс л ингээд кино гаргагч миний ажил эхэлнэ дээ.

Эдгээр олон хэсэгүүдийг хооронд нь нийлүүлж нэг бүтэн кино болгох ёстой.

Бидний хамагийн гол төхөөрөмж маань бол ПРОЕКТОР юм. Бид хоёр проектортой. Миний бахархал хажууд байгаа зурган дээр байна хэхэ.

Өөр нэг хувилбар нь энэ  байна.Та нар энэ зураг дээрхтэй адил дээр доороо хоёр дамартай иймэрхүү проекторуудыг хаа нэгтэй кино реклам дээрээс харсан байх.

Манай проектор гэхдээ 1970 аад оны загвар Заясс Эрнэмана IX (Zeiss Ernemann IX), нилээн эртний боловч маш сайн чанарынх, одоо болтол ямар нэгэн асуудалгүй ажиллаж байгаа.

Дээрх зураган дээрх загварын хувьд бол кино хальсаа дээд дамарт (тод цэнхэр сум) хийгээд тэр нь явсаар доод дамарт эргэн хураагддаг. Гэхдээ энэ нь ажиллагаа ихтэй. 5, 6 ширхэг хуурцагийг ийм аргаар дарааллан хийнэ гэвэл цаг их зарахаас гадна, хуурцаг хооронд байнга завсарлага авах болно.

Харин нөгөө проектортоо бид тусгай эргүүлэг тавагтай бөгөөд түүн дээрээ бүх хуурцагны хальсаа нэг кино болгон хооронд нь наагаад хураадаг, энэ нь эерэг тал маш ихтэй, ядаж л хальсаа байн байн солих шаардлагагүй.

Хажуу зураган дээрх шиг хальсуудаа хооронд нь холбон эргүүлэг таваг дээрээ киног дэс дараалал, эхлэл төгсгөл мөн дууны мөрийг нь тохируулан хураана.

Одоогоор кино үйлдвэрлэлд зураг аваад хальсан дээр буулгах 3н төрөлийн арга байна: Синемаскоп (Cinemascope), өргөн тууз, жирийн тууз. Миний ойлгосоноор өнөө үед синемаскопыг түгээмэл хэрэглэх бөгөөд сүүлийн үеийнх юм; уг хальсан дээр буулгах аргыг  35 мм ч гэж нэрлэдэг.

Синемаскоп маань жирийн байдалыг тусгай линзийн тусламжтайгаар хальсны 35мм хэмжээтэй нэг нүдэнд шахан буулгадаг юм. (Доорх зурагийг харна уу). Доорх зураганы хоёрдугаарх дээр байгаа хальсны нэг нүдний зүүн талын долгион бол дууны мөр бөгөөд үүнийг лазераар уншуулсанаар киноны дуу үүснэ.

Тийм болохоор салангид хальсуудаа хооронд нь наахдаа зөв наалгүй зөрүүлж, буруу наавал киноны дуу байхгүй болох учираас анхааралтай хийхгүй бол бүхэл бүтэн нэг кино тэгээд хэрэггүй болно. Дуугүй бол ямар олиг байх билээ. Бас дээр нь дээрх зураг шиг эргүүлэг дээр хураагдчихсан байгаа бол буцаж засах нь маш их цаг; бүх ажилаа буцаагаад эхнээс нь эхэлж алдааг хайна гэсэн үг.

Энэ мэтчилэн маш олон нарийн мөн техникийн ажил хийж байж, хальсаа нааш нь цааш нь элдэв эрэг шурагны доогуур шургуулсанаар проектор дээрээ хүрч ирнэ.

Проекторынхоо линз болон бусад тохируулагыг сайн тохируулах хэрэгтэй. Киногаа нэгэнт эхэлүүлсэн үед засна гэдэг худалаа, засахын тулд проектороо унтраах хэрэгтэй бөгөөд энэ нь үзэгчидийн хувьд ямар байх нь ойлгомжтой. Үзэж байсан кино нь гэнэт унтарчихвал ямар байх билээ.

Гэхдээ орчин үеийн проектор ямар байдагийг мэдэхгүй.

Проектор маань маш хүчтэй гэрэлийг зурагийн хальсан дээр төвлөрүүлэх бөгөөд энэ үед нэгэн зэрэг зурагийг өндөр хурдтай гүйлгэсэнээр

ханан дээр тэр олон зурагнууд дүрс хөдөлгөөнтэй, дуутай болон тусна.

Тэр хурц гэрэлийг нэгэн цэгт хөдөлгөөнгүй зүйл дээр удаан төвлөрүүлж болохгүй. Учир нь гэрэлийн тусгал бүх зүйлийг хүчтэй шатааж цоолох аюултай.Жишээ нь энэ төмөрийг цоолсон байна. Хальс нь хурдтай гүйж байгаа ө.х. хөдөлгөөнтэй учираас шатахгүй байгаа юм. Хальсны сүүдэр линзэн дээр тусч линз гэрэлийн тусгалыг цааш нь тархаахдаа өргөн том болгоно.

За ингээд л энэ бүхэний дараа проектороо асаагаад л кино эхэлнэ дээ.

Бяцхан цонхоор гэрэлээ гаргаж, хананд

тусгасанаар сайхан кино маань гарж эхэлдэг юм.

Би энэ хооронд нь юу хийдэг вэ гэж үү? Зурагт үзээд л сууж болно. Би гэхдээ энэ хажуу талд байгаа зураган дээрх жижигхэн нүхээр киногоо үздэг юм хэхэ.

Тэр жижигхэн цонхны дээр “Хамараа битгий шилэн дээр наа, Тос болчихно ” гэж бичсэн байгаа хэхэ.

Төгсгөлийн үг:

Кино гаргагчийн жижиг ертөнцийг харуулж чадсан бол баяртай байна. Кино гаргагч нарын “нөр их хөдөлмөр” ийг өөрөө л туулж байж мэддэг юм байна.

Энэ бүхэнийг хийдэг болсоноос хойш КИНО гэдэг зүйл бидний зурагтаар хардаг хэдэн жүжигчин, тэдний хов жив, элдэв шуугиан дуулианаас өөр юм байдагийг, харин ч илүү сонирхолтой, ур ухаан шаардсан зүйл байдагийг мэдлээ.

Зүгээр нэг идэвхигүй үзэгч биш, өөрийн биеэр хийж оролцож байгаа учираас сонирхол, адал явдал гэдэг бол 100 хувь илүү байдаг юм байна.

Та бүхэний урам, идэвхи, эрч хүч, сонирхолыг хөдөлгөсөн байх гэж найдая.

Цаашид сурч мэдсэн зүйлээ харамгүй хуваалцах болно.

Хүүд

  1. Пөөх ямар олон эрэг шурагнууд вэ. Нээрээ кинон дээр гардаг шиг сонирхолтой гоё юмаа. Монголд маань их сургуулиудад иймэрхүү клуб, оюутны хотхонуудад янз бүрийн клубууд байвал нээрээ гоё юм даа. Биллиард компьютер тоглоомын газар байдаг нь их юм даа. Үлдсэн нь тэгээд баарнууд байхаар чинь өөр ч яалтай билээ. Кино театрт тэгээд пиво ууж болдог хэрэг үү?

    1970 он гэхээр чинь аймар байшдээ. Герман чанараа гэж… Харин одоо бол дижитал системд шилжсэн байхаа. ДВД шургуулаад л болоо хэхэ. Сая харин сонирхсон чинь сүүлийн үеийн дижитал проектор гэнээ.

    http://www.triplemetal.com/Images/full%20product%20images/cp2000hr_frontRight2.jpg

    харин энд хэрхэн ажилладаг талаар нь байна.

    http://entertainment.howstuffworks.com/digital-cinema5.htm

    хахаха за тэгээд шил халтартуулж болкүй шүү ;-)

  2. Нээрээ тэр ханан дээр наачихсан байгаа үрчийсэн цаас юу вэ?

Харин тийм, уг нь монголд иймэрхүү оюутаны амьдралыг дэмжсэн тэтгэсэн сонирхолтой болгосон зүйл хийхэд болохгүй бүтэхгүй гэх шалтаг байхгүй. Даанч!? Монголын оюутаны холбоо гэж, ер нь сургуулиудын оюутаны холбоо юу хийдэг юм бэ урлагийн үзлэг гэх мэт цаг үрсэн шал утгагүй юм зохиохоос хэтрэхгүй, эсвэл автобусны үнэ яаж хөнгөрүүлэх вэ гэсэн л сэдэвтэй. Дээр нь МОХ гэж нэг намын бууны нохой болсон байгууллага байна. Уг нь элдэв улс төрийн хүчинээс ангид байх ёстой байтал. Хэдэн жилийн өмнө яаж өөрсөдийн байр суурийг ашиглаж нэг намын гар хөл болчихоод оюутануудыг уриалж байхыг биеэрээ хараад шал дургүй хүрсэн. За дээр нь оюутануудын идэвхи санаачлага сул бол тэгээд явцгүй л дээ.

Өө энд чинь хаа сайгүй, үзвэр үйлчилгээн дээр дандаа пиво зардаг. Шингэн талх гээд тэрийгээ л ууна.

Аанхан дижитал системд ч шилжих нэг нь шилжсэн байх. Гэхдээ миний бодолоор дижитал проекторыг хувь хүн эсвэл албан байгууллагууд их хэрэглэдэг байхаа. Кино театэрууд ийм проектороо хэрэглэсэн хэвээр байгаа байх. Яагаад гэвэл энэ проекторын үйлдвэр одоо болтол кино проекторууд үйлдвэрлэсээр байгаа юм байна. Вэбрүү нь орж харлаа http://www.ernemann.com/eng/news.html

Хэхэ над мэтийн их бага хэмжээгээр тослог хамартай хүмүүс шилэн дээр байнга хамараа наасаар байгаад сүүлдээ шилээ авчихсан байхаа, аз болж шилгүй хэхэ. Дээр нь проектор мотор гээд тэр өөрөө чинь дуу чимээ ихтэй, доор зааланд ямар байгаа нь сонсч болдоггүй болохоор тэр нүхээр бас чихээ гаргах хэрэгтэй болоод шилийг нь авсан байх хэхэ.

Тэр үрчийсэн цаасан дээр заавар зөвлөгөө бичсэн байгаа, энд тэнд хэвтээд үрчийгээд байхаар нь тэнд наачихсан юм.


Сүүлийн жилүүдэд олоныг хамарсан хэдэн жагсаал цуглаан г.м болсон бэ?

7 сар 7th, 2008

Монгол Улсын хэмжээгээр сүүлийн жилүүдэд олоныг хамарсан хэдэн жагсаал цуглаан, бослого, тэмцэл, эсэргүүцэл, суулт болсон бэ гэдэг миний анхааралыг ихээр татав. Ямар зорилгоор, хэн, хаана, хэр удаан гэх зэрэгийг мэдэхийг ихээхэн хүссэн юм. Манайд энэ сэдэвээр судалж, тунгааж, харж ажиглаж байдаг эрдэмтэн мэргэд, байгууллага товчоо байдаг болов уу? Энэ бүхэнийг нарийвчлан судалж, давтамжийг нь, хамрагдах хүрээг нь тодорхойлох бол юун түрүүн социологчидийн хийх ажил. Судалгааны нэгэн томоохон сэдэв ч байж болох талтай. Социологич хүн байвал санаа авахад илүүдэхгүй бизээ.

Ингээд өөрөө энэ талаар мэдээлэл цуглуулахаар шийдлээ. Үр дүн нь дараах юм:

Он сар өдөр - ямар байгууллага - зорилго шаардлага - хаана - бусад

2008-06-30 - 07-02

2008-06-06 Хөгжилийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангууд - Авто тээвэрийн тухай хууль болон нийгэмийн хамгаалалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг - УБ Сүхбаатарын талбай - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн тө­лөө­лөгч н.Жавхлан шаардах хуудасыг нь хүлээн авав

2008-05-29 Сонгуульд оролцож буй намууд Иргэний Хөдөлгөөний Нам, ИЗ-БНН, БНН, МУНН - Сонгуульд оролцож буй намуудад тэгш эрх үйлчлэхгүй байгааг эсэргүүцэн - СЕХорооны байр

2008-04-18 Эрс шинэчлэл хөдөлгөөн - Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нээлттэй хэлэлцэхийг шаардав - УБ Төрийн ордны ард

2008-04-18 МҮЭ - Нийгмийн даатгалын мөнгийг банкны системд шилжүүлэх - УБ Сүхбаатарын талбай

2008-03-22 Хөвсгөл аймаг дахь иргэд - Хөвсгөл аймагийн Хатгал тосгонд жуулчины бааз барихын эсрэг - Хөвсгөл аймаг, Хатгал төв - 600 хүн - “Хөвсгөлийн давалгаа” компани Алагцарын голоос Модотын шанаа хүртэлх 50 км газрыг аялал жуулчлалын зориулалтаар 40 жил эзэмших эрхтэй болсон байна

2008-02-26 Иргэд - Ат­рын III аяныг эсэргүүцэв- УБ Сүхбаартарын талбай - Иргэд Атрын III аяныг ямар учраас эсэргүүцэж байна вэ? -Энэ бол С.Баярын сон­гуу­лийн шоу. Нэг ч эрдэм­тний даацтай зөвлөгөөгүй­гээр тоо­цоо судалгаагүй хийх гэж байгаа ажил шүү дээ. XXI зуунд атар газар эзэмшинэ гэж ярих утгагүй. Атрын I, II аян өрнөж байхад тэнд очиж ажиллах хүч бо­лолцоо бай­лаа. Бас Монго­лын байгаль орчин, цаг агаар өнөөдрийн­хөөс огт өөр бай­сан үе. Атрын I, II аянаар Монголын нэг сая гаруй га газ­рыг сүйтгэж орхисон нь одоо хүртэл эд­гээгүй. Элсэн цөл болчихоод байна гэв

2007-11-02 Иргэний Хөдөлгөөний Нам - Үнийн хөөргөдөлийн эсрэг - УБ Сүхбаатарын Талбай - Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн монополь компаниудад яаралтай арга хэмжээ авах, шударга бус өрсөлдөөний тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх, макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх зэрэг тодорхой шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгчийн төлөөлөлд гардууллаа.

2007-08-13-15 Багануур, Шарын гол, Шивээ овоо зэрэг уурхайнуудын уурхайчидын ажил хаялт -

2007-07-30 “Айвенхоу майнз” ХХК ийн ажилчид - УИХ-ын гишүүдийг энэ хаврын чуулганаар Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэгчээр нухацтай хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсэхийн сацуу шаардсан - УБ Төрийн ордоны ард - 80 хүн

2007-06-29 УАЗ 469 машины жолоочидын бослого - Зорчигч тээвэрлэх зөвшөөрөл шаардав - Өмнөговь аймаг, Зам Үүд боомт

2007-05-18 Баян Өлгий аймагийн иргэд - МАХН-ын Хорооны хурлаас гишүүдийн бараг 100 хувийн саналаар Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн С.Хавалыг хүлээн зөвшөөр хэмээн шаардсан байна - Баян Өлгий аймаг - 2000 гаруй хүн

2007-04-27 МоАХолбооны цуглаан - Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХуралыг огцрохыг шаардсан - УБ, Сүхбаатарын талбай

2007-04-27 МоАХолбооны цуглаан - Архангай аймагийн засаг даргыг огцруулах шаардлага - Архангай аймагийн төв - 70 - 400 гаруй хүн

2007-04-25 Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоо - хаягдал төмрийг Улаанбаатарын гааль, Замын-Үүдийн боомтоор байнга гаргах, Говь-Алтайн боомтоор улиралд нэг удаа гаргахыг зөвшөөрнө үү гэж хүсч байгаа. Бас бүх хаягдлын гаалийн татварыг 60-80 мянган төгрөгийн хооронд тогтооно уу гэж. Эцэст нь ижил татвартай бол барааны тоо хэмжээг нэгээс нэгд шилжүүлэхгүй байх ёстой гэв

2006- 12 -15 Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоо - УИХын байнгын хороогоор хөнгөн цагаан, хайлш, хаягдал лааз зэргийг урд хөрш рүү гаргах гэсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хэмээн үзсэнгэй холбоотойгоор жагсав

2006-10-20 Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан мөн САПУ компанийн Бөмбөгөр төв шатан хохирсон  иргэдийн суулт - Хохирол барагдуулах явцыг түргэтгэхийг ЗГ аас шаардсан - УБ Сүхбаатарын талбай

2006-04-06 Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн,Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо, Даяар Монгол, САПУ компани Бөмбөгөр худалдааны төв шатсан уламаас хохирогсод - ЗГ огцрохыг шаардав -

2006-01-12 Эрс шинэчлэл хөдөлгөөн, Эрүүл нийгэм хөдөлгөөн - Нийтийн тээвэрийн үйлчилгээний үнийг 300 болгохыг эсэргүүцсэн, УИХ огцрох - УБ Сүхбаатарын талбай

Ховдын хувиараа бизнес эрхлэгчдийн эсэргүүцлийн жагсаал.

2005-12-16 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн, Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо, Монголын чөлөөт ахмадын холбоо -

2005-12-12 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

2005-05-13 Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван намаас СЕХ-г огцрохыг шаардсан жагсаал хийж

2000 орчим хүн оролцжээ

2005-04-21 МҮЭХ-ноос зохион байгуулсан 1000 орчим туузтай хүмүүс Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнтэй хамт жагсав. Энэ жагсаал Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод, Дорноговь аймагт нэгэн зэрэг болсныг мэдэгдсэн байна

2005-03-25 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн - УБ Эрх чөлөөний талбай

2005-02-03 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн - УБ Эрх чөлөөний талбай

2005-01-12 тэтгэврийн ахмадууд - УБ Төрийн ордныг тойрч жагсав

2005-01-18 тэтгэвэрийн ахмадууд - УБ Сүхбаатарын талбай

Дээрх мэдээлэл нь бүрэн гүйцэд биш юм. Миний олсон нь л энэ. Энэ бүгдийг цуглуулахдаа их зүйлийг ажиглаж мэдлээ, ойлголоо.  МУ ын нийгэмийн байдалын толь бол энэ жагсаалт болж байна гэлтэй. Ямар ч байсан сүүлийн дөрвөн жил цуглаан жагсаал эсэргүүцэлийн тоо эрчимжиж, давтамж нь ихэсчээ. (уг жагсаалт нь үргэлжилэх болно.)


Баригдсан хүмүүсийн талаарх мэдээ

7 сар 3rd, 2008

Онцгой нөхцөл байдалыг даруй дуусгаж, баривчлагдсан хүмүүсийг суллахыг, сонгуулийн дүнг дахин нарийн хянах, үгүй бол шинэ сонгууль явуулахыг шаардаж байна.

Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байна!

“Дэнжийн-1000″-д 800 гаруй хүнийг хорьжээ
Thursday, July 03 @ 00:13:58 GMT+8

Ерөнхийлөгч зарлиг гар­гаж онцгой байдал зарласнаар өчигдөр 00.00 цагаас цагдаа нар гудамж, талбайд явж бай­сан иргэдийг хоморголон ба­ривчилж, өглөөтэй золгосон юм.

Цагдаа нарын цөс хөөрч, иргэд хохиров

Шөнийн байдал. Цагдаа нар шөнийн 00.00 цагаас эхлэн бүрэн зэвсэглэж, гу­дамжинд байсан иргэдийг хүчээр тарааж эхлэв. Тэд МАХН-ын шатсан байрны  ойролцоо явж байсан иргэ­дийг баривч­лаад зогсохгүй, хаа сайгүй эргүүл гарган ганц нэгээрээ явж байсан хүн бүхнийг саа­туулан шалгаж байлаа. Шал­гасан хүмүүсээс бичиг ба­римтгүйг нь машинд ачин дүүргүүдийн урьдчилан хорих төвд хүргэж байсан юм.


Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Дэнжийн 1000″ дахь Урьдчилан саатуулах төвд шөнийн 03 цаг 15 минутын үед очиход цагдаагийн дохио дуугаргасан микро авто­бус­нууд хүмүүсийг саатуулахаар авчирч байсан юм.

Цагдаа нар хүч нэмэг­дүүлэн хоёр ачааны машинд цэрэг, Цагдаагийн академийн оюут­нуудыг ачин авчирч байв. Цэргүүд бүгд буу үүр­чээ.

Урьдчилан хорих төвийн хашааг бамбайтай цагдаа нар хамгаалан зогсоно. Микро автобус ирэхэд дотроос нь 20 гаруй хүнийг түлхэн унагана. Цагдаа нар хашаан дотроос уралдан гарч ирж, хүмүүсийг бууны бөгс, бороохойгоор цохин туусаар Урьдчилан хорих төвийн хашаа руу орно. Тэнд орсон иргэд “Ёо ёо. Аллаа ш дээ”, “Би яагаа ч үгүй”, “Та нар зүгээр явж байсан хүнийг ингэж болохгүй биз дээ” гэх мэтээр хашги­рал­дана. Нэг жаахан хүү ачигдан хашаанд ороод “Ээж ээ, би яагаа ч үгүй ш дээ. Намайг авраарай” гэж орилж байлаа.

Шөнийн 04 цаг 45 мину­тын үед тус төвийн хашааны үүдэнд хүүхдээ хайж явна гэсэн хоёр хүн ирлээ. Хам­гаалалтын цагдаа нараас хүүгээ асуутал “Танай хүү­гийн гайгаар хэдэн арван цагдаа үхчихээд байна. Хүүг чинь хаана байгааг хэ­лэх албагүй. Хүсвэл та хоё­рыг ч энд хийчихнэ шүү. Машинаа холдуулахгүй бол буудлаа” гэж буу тулган айл­гана.

“Манайх Сүхбаатар дүүр­гийн VIII хорооны нутаг дэвс­гэр, МУИС-ийн оюутны байр­ны хажууханд амьдардаг. Хүү минь 23 цаг 40 минутын үед МУИС-ийн оюутны байрны үүдэнд найз охинтойгоо уулз­чихаад ирнэ гээд гарсан юм. Хэсэг хугацааны дараа утас нь холбогдохоо больчихсон. Нөхөр бид хоёр ч сандраад Нийслэлийн цагдаагийн газ­раас эхлээд Баянзүрх дүүр­гийн цагдаагийн хэлтэс, Цаг­даагийн ерөнхий газарт хүр­тэл очиж сурагласан. Хүүгээ хайгаад явж байхад биднийг гурван ч цагдаа зогсоож, бичиг баримт шалгасан. Би ч уйлж, учирлаад өнгөрөөлөө. 3.40 цагт хүүгээс “МУИС-ийн оюут­­ны байрны үүдэнд сууж байтал цагдаа нар ирээд биеийн байцаалтгүй гээд гут­лын үдээсээр хүлээд аваад явлаа. Одоо би “Дэнжийн 1000″-ын цагдаагийн хэсэгт байна” гэсэн мессеж ирсэн. Тэгээд бид хоёр энд ирлээ” гэж хүүгээ хайж яваа Ю.Май­яа ярилаа.

Биднийг тэнд байх хуга­цаанд 21 микроавтобус дүү­рэн хүнтэй ирсэн юм. Харуул хийж байсан цагдаагийн ажилт­ны яриагаар 820 гаруй хүнийг цуглуулжээ.

Өглөө болтол хүмүүсийн ёолох, хашгирах чимээ та­сар­сангүй. 7.00 цагийн үеэс эхлэн хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн цуварч ирлээ.

“Ээж ээ телевиз дуудаач”

МУИС-ийн байрны өмнө найз охинтойгоо болзож бай­гаад баригдсан 19 настай хүү ээждээ ийм мессеж явуулаад утсаа салгажээ. Хэсэг хуга­цааны дараа Ю.Майяагийн утсанд 9925… дугаарын утас­наас “Та яаралтай телевиз дуудаж, биднийг авраач” гэ­сэн мессеж ирлээ. Тэнд цуг­ласан эцэг эхчүүд байдал бишдэж буйг ойлгож МҮОНРТ рүү ярилаа. Гэтэл жижүүр нь “Манай явуулын станц эв­дэрсэн. Хүч хүрэлцэхгүй бай­на” гэсэн хариу өгчээ. Арга мухардсан хүмүүс  харуу­луу­дыг гуйн хүүгээ, охиноо, ханиа байгаа эсэхийг мэдээд өгөөч гэж гуйна. Гэвч “холд”, “хамгаалалтын бүсэд нэвт­рээд үзээрэй” гэсэн хариу, онилсон бууг хараад арга мухардан ухарч байлаа.

Хашаанд шуугилдаж бай­сан иргэд чимээгүй болжээ.


Хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдсон гэнэ

Урьдчилан хорих байрны дотор талд юу болж байгаа талаар нэгэн офицер ярьсан юм. “Дээрээс өгсөн даалгав­рын дагуу бид баривчлах ажил­лагаа хийсэн. Тал, талд эргүүл гарсан учраас хүмүү­сийг хаанаас авчирсныг мэ­дэхгүй. Баригдсан хүмүүс энд ирэх замд эсэргүүцэл үзүүл­сэн. Цагдаа нар ч цахилгаан бороохойгоор цохиж байсан байх. Гудамжинд бичиг ба­римтгүй явж байсан бүх хү­нийг баривчил гэсэн тушаал гарсан гэнэ лээ. Энд авчир­сан хү­мүүст цагдаа нар “гүй­гээд” команд өгөн хашаанд оруулж, хэ­сэг хэсгээр нь эрүүлжүүлэх өрөөнд оруул­сан. Хүмүүсийг нэг­нийх нь хөл завсар суулгаад гинж хэлбэртэй болгож байгаад л бороохойгоор цохиод байсан. Зарим цагдаа нарын цөс хөөрч уур хүрчихсэн болол­той байна лээ. Согтуу хүмүүс хашгирал­даад, эмэгтэйчүүд уйлаад аймаар байсан. 800 гаруй хүн байсан учраас замбараагүй байдал гарч байлаа. Тэднийг дээгүүр цол­той цагдаа нар байцааж, хэрэг хүлээлгэхийг оролдож байна лээ. Байцаа­хаар дуудсан хүмүүсийн утсыг салгуулаад байсан байх. Цаг­даа нарын авчирсан хүмүү­сийн олонхи нь залуучууд байсан. Балмад үйлдэл хийсэн гэхэд итгэ­мээргүй нүдэнд дулаахан залуучууд байсан нь эргэл­зээ төрүүлсэн. Хэдийгээр дээрээс ирсэн тушаал боловч зарим хүнийг хэлмэгдүүлээд байгаа нь харамсалтай санаг­даж байна. Зодуур үзээгүй хүүхдүүд бол шууд л үймээнд оролцсон гэж хилс хэрэг хү­лээ­хээр юм байна лээ. Дарга нарын тушаалаар ажил­лаж байхдаа “Ингэж хүний мууг үзэж байх ч гэж дээ” гэж бодож байсан. Одоо бол тэр хүмүү­сийг зодох нь багассан. Эсэр­гүүцсэн зарим нэг хүнийг л өшиглөх, бороохойдох нь ха­рагдаж байна. Баривч­лагд­сан иргэдийг шалгаад зөр­чилгүй нь тогтоогдвол 72 цагийн дотор гаргана байх. Энэ үймээн тайван замаар шийдэгдээсэй” гэж хөдөөнөөс дайчлагдан ирсэн офицер ярьж байлаа.


Захын хорооллуудаас, гэрийнх нь үүднээс баривчилжээ

Урьдчилан хорих төвийн ойролцоо өдрийн 11.45 цагийн үед 200 гаруй иргэн цугласан байлаа. Тэд хүүхдээ, хань ижлээ хайж яваа. Олонхи нь цагдаагийн бүх хэлтсүүдэд очиж сураггүй болсон хүнээ сураглажээ. Гэсэн ч цагдаа нар тэдэнд тоймтой хариу өгөлгүй, нэг хэсгээс нөгөө рүү явуулдаг гэнэ. Хоригдож буй хү­мүүс ар гэрийнхэндээ ямар нэг аргаар мессеж би­чиж, ярьснаар энд цуглажээ. Зарим нь бага нас­ны хүүхдээ хөтөлж явна. Өнөө мар­гааш­гүй нярайлах дөхсөн эмэгтэй “Миний том хүү гэ­рийн­хээ гаднаас алга болчихлоо. Эгч нь хүүхдээ дагуулаад өглөө­нөөс хойш хайлаа. Сураг гаргаж чадаагүй л байна. Доо­шоо тулаад өвдөх гээд байна” гэж байсан юм. Цагдаа нар амандаа тулсан шахуу гэдэс­тэй тэр эмэгтэйд хүүг нь байгаа эсэхийг хэлээд өгчих сэтгэл гаргасангүй. Тэнд цугласан зарим иргэн ингэж ярилаа.

Ц.Даваа (Баянзүрх дүүр­гийн иргэн): Би нөхөртэйгөө Нисэх явах гээд МУБИС-ийн хажуу дахь автобусны буу­далд зогсч байтал цагдаа нар ирээд бичиг баримтаа үзүү­лэхийг шаардсан юм. Би цүн­хэнд байсан иргэний үнэмлэ­хээ үзүүлсэн. Манай хүнийг үнэм­лэхгүй гээд баривчлаад явсан. Хаашаа авч явж бай­гааг ч хэлээгүй. Энд байгаа байх л гэж бодож байна. Ерөнхий сайд С.Баяр баривч­лахыг нь барив­чилж, арга хэмжээ авахад нь арга хэм­жээ ав гэж даалгавар өгсөн гээ биз дээ. Цагдаа нар тэр даалгаврыг нь гүйцэтгэх гэж л ингэж байгаа юм. Ерөнхий сайд өглөө телезизээр 400 гаруй хүнийг баривчилсан гэж ярьдаг нь худлаа. Нэг бай­шинг хэдэн хүний амиар солих гэж байгаа юм бол. Одоо энэ харгислалаа зог­соомоор юм. Эрх мэдлээс илүү ард түмний эрх ашиг чухал биз дээ.

З.Дангаасүрэн (Сонги­но­хайрхан дүүргийн ир­гэн): 16 настай хүүг минь Саппоро орчмоос баривчил­сан байна лээ. Өглөө найз руугаа ярьж энд байгаагаа хэлсэн гэсэн. На­санд хүрээ­гүй хүүх­дээ гаргаж авъя гэж цагдаа нарт шаард­лага тавь­тал 15 цаг хүртэл хүлээ гэж байна. Хүний тоо гүйцээх гэж хүүг минь авч явсан байх. Заасан хугацаа өнгөрмөгц дайрч ор­но. Иргэ­дийн эсэр­гүүцлийг тайван замаар ший­дэх бо­ломж МАХН-д байсан. Гэтэл өөрсдийнхөө эрх мэд­лийн төлөө иргэдийн амьд явах эрхийг зөрчиж байна.

Ш.Бадамханд (Баянзүрх дүүргийн иргэн): Манай хүү­гийнх Богд-Ар хороололд амь­дардаг юм. Хүү маань урьд шөнө хамрын дусаалга авах гээд эмийн сан руу явсан юм билээ. Гэрийнх нь ойролцоо онгорхой эмийн сан байхгүй учраас жаахан холд­чихож. Тэгтэл цагдаа нар гэрийнх нь углааштай баривч­лаад явчих­сан байгаа юм.  Өглөө эхнэр рүү­гээ энд байна гэж ярьжээ.

Д.Болорцэцэг (Хан-Уул дүүргийн иргэн): Саяхан дэнж дээр гарч харлаа. Хорих байрны хашаанд зөндөө олон хүнийг сөхрүүлчихсэн, мөл­хүү­лээд л байна. Хэрвээ хүү­гийн минь биед ямар нэг сорви л байх юм бол эцсээ хүртэл тэмцэх болно.


Дөрвөн сартай охины ээжийг хорьжээ

Ойр дотных нь хүн ба­ривч­лагдсан гэх хүмүүсийн дотор дөрвөн сартай охин байлаа. Түүний аав Ц.Ганбаа­тар “Манайх Дамбадаржаа­гийн эцсийн буудалд амьдар­даг. Эхнэр, дүүтэйгээ нэгж авна гээд шөнийн 1.20 цагийн үед хажуугийн дэлгүүр рүү явсан юм. Гэтэл байдаггүй. Ээж, бид хоёр охиноо тэврээд яваагүй газар байхгүй. Сая­хан хүний утаснаас мессеж бичиж энд байгаагаа мэдэгд­лээ. Охин минь уйлаад. Хар цайгаар угжих гэсэн уудаггүй. Оруу­лаад хөхүүлчихье гэ­хээр ха­руу­лууд зөвшөө­рөх­гүй юм” гэж байлаа. Иргэд охиныг оруулаач гэж цагдаа нараас гуйтал “Дуугүй яв. Цаашаа бай” гэж байв. Тэдэнд өвөрдөх сэтгэл гэж үгүй бо­лолтой.

13.10 цагийн үед цагдаа нар нэг хүүхэд дагуулсаар гарч ирлээ. Нэг цагдаа “13 настай хүүгийн ар гэрээс хүн байна уу” гэж сураглаад, чимээгүй бай­санд буцаагаад хүүг авч орлоо. Иргэд хориг­дож буй хүмүүсийг суллахыг үе үе шаардана.


“Ийм аймаар тамлалыг киноноос л үзлээ”

Урьдчилан хорих төвийн үүдэнд цугласан иргэд  14.15 цагийн үед тэвчээр алдаж, хоригдсон хүмүүсийг сулла­хыг шаардаж эхлэв. Тэд ойр дотныхоо хүмүүсийн бичиг баримтыг цуглуулан, цагдаа нарт өглөө. Иргэд хайж байгаа хүнээ энд байгаа эсэхийг баттай мэдэхийг хүсч байсан юм.  Хэсэг хугацааны дараа бичиг баримт барьсан цагдаа нар ирж, нэг хүнийг гаргаж байлаа.

Түүний хөл доголжээ. Өмд нь урагдсан харагдсан. Тэр залуу зургаа авахуулахыг, нэрээ хэлэхийг хүссэнгүй. Харин Урьдчилан хорих төвд юу болсныг ярихыг зөвшөөр­лөө (Цагдаа нараас хол уулзъя гэж байсан). Тэрбээр “Би ийм аймаар юм байдгийг анх удаа л үзлээ. Ажлаа тараад такси бариад гэр рүү гээ явж байтал цагдаа нар зогсоож шалгасан. Намайг бичиг баримгүй гээд энд ав­чирсан юм. Цагдаа нар үнэ­хээр аймаар зодсон. Цавь, нуруу руу өшиглөх, бороо­хой­дох бол наад захын там­лал. Бүх хүнд гараа шилэндээ авахыг тушааж, явган суул­гаад л мөлхүүлнэ. Надаас “Хэ­нээс хэдэн төгрөг авч, байр ша­таасан бэ. Хэний тушаа­лаар ажиллаж байна?” гэх мэт сонин юм асуугаад жагсаалд орол­цоогүй гэхээр л худлаа ярь гээд цохиод байсан. Би ийм аймаар юм байдгыг кино­ноос л харж байлаа. Одоо би гэртээ л очиж хэвтмээр бай­на. Энэ шокноос хэсэгтээ гарах­гүй байх” гэж ярьсан.


Саатуулагдсан иргэдийг гэм буруугҮй бол 72 цагийн дотор суллана

Оройн 17.30 цагийн үед иргэд “Дэнжийн 1000″ дахь Урьд­чилан хорих төвийн үүдэнд зогссоор байлаа. Саа­туулагдсан зарим нэг иргэн суллагдав. Цагдаагийн ажил­тан “800 гаруй хүний бичиг баримтыг тулгаж, гэм буруу­гүйг тогтооно гэдэг хүнд ажил. Бид эхнээс нь шалгаж байна. Саатуулагдсан хүн гэм буруу­гүй нь тогтоогдвол суллаг­дана. Юутай ч гэм буруугүй иргэдийг 72 цагийн дотор суллана” гэж байсан юм. Тэнд цугласан иргэдийн тоо нэ­мэгдсээр бай­лаа. Бусад дүүр­гийн цагдаагийн хэлтэст ч байдал ийм байгаа аж. 16.10 цагийн үед цагдаа­гийн машин ирж хоёр хүн буулгасны нэг нь доголсон байв. Тэд аль нэг цагдаагийн хэсгээс ирсэн гэнэ. Иргэдийн яриагаар тэд­нийг дахин шал­гахаар тэнд авчирч буй аж. Саатуулагдсан иргэдийн ар гэрийнхэн хүмүү­сийг суллах­гүй бол Урьдчилан хорих байр руу дайрч орно гэж байлаа. Хамгаалалтын цагдаа нар хүч нэмэгдүүлж, нэг ма­шин цэрэг, автобустай цагдаа нарыг ав­чирлаа.

Дугаар шилжих мөчид “Дэн­жийн 1000″ дахь Урьд­чилан хорих төвд очиход саатуулаг­садын ар гэрийнхэн нэмэгдсэн байлаа. Тэд “Хүүх­дээ амьд гаргамаар байна”, “Миний хүүг өгөөч” гэж хашги­ран санд­ралдана. Мөн саа­туулах байр­ны хашааг тойрч, төмөр хаал­ган дээр шавахад цагдаа нар нохойгоор хөөл­гөж, бороо­хойгоор занган хөөж байлаа.

Саатуулах байрны ха­шаанд түргэн тусламжийн машин хоёр ч явж оров. Мөн дүүрэн хүн ачсан дөрвөн машин гарсан юм. Иргэд тэдгээр машиныг “Ганц худаг”-руу явж байна хэмээн замыг нь хаах гэсэн боловч цагдаа нар бороо­хойдон хөөж байлаа. Тэнд цугласан хүмүүс ар гэрийн­хэн рүүгээ ярьж, яаралтай ир гэж байсан юм.

Хэсэг хугацааны дараа цагдаагийн машинтай хүн гарч ирэн тэнд саатуулагдсан хү­мүү­сийн овог, нэрийг дуу­даж байв. Үүнийг сонссон зарим иргэд “Миний хүү алга” хэмээн уйлалдана. Иргэд саатуу­лагдсан хүмүүсийг суллатал тэндээс явахгүй гэж байлаа.

Ө.ЭРДЭНЭЦЭЦЭГ

http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=17580&catid=33

minii duugiin huuhed end saatuulaad uchigdur garsan. odoo emnelegt hebtej bna. neg nud yum harahgui bna.emch nar hagalgaa hiine gesen.tend baisan sagdaa nar sahilgaan boroohoigoor zodoj hucheer chi mungu absanaa hulee uimeen samuunnd orolssonoo huleehgui bol chamaig shorond hataana gej surduulj zodson bna.duu maani MUIS bair orood konkursnii hubaariin talaar asuuj yabj baih zamdaa barsab baigaa yum .bayar ingej ard tunmiig basamjilj doromjilj bolohgui.jiriin ard irged ene baribchilgaand ih urtuj bna.

Medeelliin suwguudiig haadag ni tsaanaa yug heleed baina we
Зочин
Mongol TV-ees busdiig haaj baih yum. Medeelel homos bolood irj baigaan.

Getel ter gants TV-eer ni dandaa MAHN-iin demjigchid sanalaa ilerhiileed baih yum. Songuuli saihan bolson, unench bolson, ene neg heden gudamjnii hog shaaruud l MAHN-iin maani ordong zugeer shataachihlaa, tedniig uursdiig ni shataa ch geh shig….

dandaa neg taliin medeelel.

Neeree irged songuuli huuliin daguu bolson gej uzeed baigaa yum boluu gej uurtuu ergelzej ehlew. Sonin ch baihgui, Radio ch baihgui….

BBC World News uzlee… negen mongol hunees BBC-iin surwaljlagch yariltslaga awch baina…. nuguu untsuguus awsan medeelel bailaa..

Buudaad baisan bichlegiig Eagle shuud damjuulj uzuulsen. ter dor ni haachihlaa. Mongol TV-eer buudsan heseg eruusuu gardgui ee…. nuguu namiihaa bairiig l haruulaad gashuudaad baih yum..

er ni ene onts baidal zarlaad buh medeelliig haagaad neg taliin medeelleer ard irgediin tarhiig ugaagaad baigaa ni tsaanaa yamar uchir baina we…

Jagsagchidiin MAHN-iin bairiig herhen shataaj baigaa ni tumend ilt bailaa. Getel yu bolood genet ter ariin baishin shataad ehlew… hen gal tavichihwaa!!!! Ug deerem tonuul hiih sonirholtoi baisan bol UB hotel oirhon baisan daa…. Uned hureh zuil ch iluu..

Jagsagchid MAHN-iin bairiig shataagaad tarlaa….

Jagsagchid MAHN-iin bair, Soyoliin Tuw urguug shataalaa….

Uunii gargalgaa ni :

MAHN-iin bairiig shataagaad tarsan bol MAHN-iig eserguutsegchid tsuglasan bolj haragdana,

Bas bus baishin saw shataagaad, Morin huur ene terhen awaad garwal deeremchin tonuulchin met haragdana.

Bodoh l heregtei yum shig…

Гэмтлийн эмнэлэгт 100 гаруй жагсагч хүргэгдэн иржээ
Зочин
яагаад босогчид гэж тэд бол босогчид биш үзэл бодлоо хамгаалан тэмцэгчид, эх орныхоо төлөө тэмцсэн хүмүүс тэднийг тэгж нэрлэж бас тэгж алж болохгүй шдээ маш их харамсаж монгол эх оронд маань коммуннизм дахин ирээгүй биздээ ! оюуны хоосролд орсон залуучууд гэж нэрлээд байгаа юм . энэ залуучууд оюуны хоосролд орсон бол хэн буруутай юм бэ? тэгвэл тэдний боловсролд мөнгө зарцуулаач улс орноо хөгжүүлэхэд мөнгө зарцуулаач МАХН - ынхан бага идээч тэр залууст чиньхийх ажилгүй 1500000 бус ажиллаад авах 1500000 хэрэгтэй байна.тэднийг хийх ажилтай байлгаач удирдагч дарга нар минээ та нар ард түмэнээ ийм мунхаг байлгахыг хүсээд байгаа ш дээ мөнгөгүй ядуу боловсролгүй төр зүгээр мөнгө тараадаг улс орны ирээдүй яаж хүмүүжиж байгаа та бүхэн харж байгаа биздээ нүдээрээ . бид энэ сайхан эх орондоо иргэн шиг иргэн байж боловсролтой ухаантай эрх чөлөөтэй амьдармаар байна. одоо өнөөдөр үүссэн нөхцөл байдалд хэн буруутай бэ?магадгүй та Магнай Батзандэн Элбэгдорж нар гэх тэдэнтэй тэдэнгүй та бүхний ухамсар дорой ядуу гудамжины гэж нэрлээд байгаа ард түмэн чинь босох гээд л байсан шүү дээ хаа хэнтэй таарна дандаа уурласан төрдөө бухимдсан хүмүүс байсан шүүдээ миний монгол ард түмэнийг боловсролтой ухаантай байгаагүйд хэн буруутай юм бэ? ард түмэн лав биш ! тэднийг жагссан тэр төр засаг минь зохицуулах боломж зөндөө байсан биздээ гарц байсан байж л таараа та нар ямар ард түмэн шигээ оюуны хоосролд орсон бус тэр өдрийн асуудал цэвэр эрх баригчдаас л хамаарч байсан зүйл шүү дээ ! бид жилээс ямар нэгэн муу үйл явдалаар алтан сайхан түүхээ бичиж аавын олон хүүхдүүдээ алдаад л байх уу? эрхэм дарга нар минээ! ямар ард түмэн байна тийм удирдагчдыг төрүүлдэг гэж аугаа цэцэн хүн хэлсэн байдагчилан миний монголын залуус тэр телевизээр гардаг хүмүүсийн хэлдэгээр оюуны хоосролд орсон бол удирдагчид нар бас тийм байгаа даа ……..
Таны шатсан байрнаас хүний амь үнэтэй биш гэж үү? Баяр даргаа
Зочин
Манай улсад ямар ч гэсэн ардчилал байгаа юм байна гэдгийг энэд бичсэнээс хараад мэдэгдэж байнаа. МҮОНРТ гэж хоосон нэрнээс цаашгүй Ху намын тэжээвэр болсон ТВ байх юм.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос зугтааж явахдаа халтирч унасан нэг нөхрөө амийг нь гаргуунд нь хаяад өмдөндөө дусаан зугтааж байсан манай баатарлаг цагдаа нарыг монгол улс даяар ТВ-р харсаан. Энэ их булай ичгүүрээсээ болж миний эх орны залуусыг АК-р буудаж ,дэнжийн 1000-н саатуулан хорих

төв гэгч дээ хорин тамлан тарчлааж байгааг та бид зүгээр л хараад суугаад байх юм гэж үү. Эсвэл эсэргүүцлийн жагсаалын орой дуу нь сайн гарахгүй болтлоо балмагдсан байсан ерөнхийлөгч ард түмэн рүүгээ АК- р шүрш гэж тушаасан юм уу? Эсвэл тэр луйвар хороор дүүрсэн,дүнсгэр саарал байшиндаа харамсан шатаж үхэх гээд байгаа Баяр ерөнхий тэг гэж зарлигдсан юм уу?

Би энэ хоёр хүнийг арай ч тийм зарлиг тушаал буулгаагүй байх гэж бодож байна.

Харин нэг нөхрөө үхлээс аврахын оронд амиа хоохойлон сүрэглэн дутааж байсан манай цогт сэргийлэгч цагдаа нар минь дэлхийгээр шившиг болж ичсэн хүн ална гэдгийн үлгэрээр харанхуй шөнө зэвсэг агсан цэргээр хамгаалуулж байгаад гэмтэй гэмгүй залуус ,эмэгтэйчүүд,хүүхдүүдийг барьж хорин тамалж байна шүү дээ.

Тэр хэдэн залуусыг зогсоох уг нь амархан шүү дээ

Даанч ичсэн нүүрэндээ л цагдаа ах ийм харгис бурангуй зүйл хийлээ.

Бид ямар Африкийн Зимбабве-д амьдарч байгаа биш .

ТЭМЦЭЕ ард түмээн

Соёлын төв өргөөний байр,машин шатааж үймээн гаргагчдийг зөвтгөх гээгүй,гэхдээ овоо босгоогүй бло шаазгай хаанаас суухав гэдэг нэг үг бий.

Зочин
Цагдаа нар яахав дээ, тушаал л биелүүлж яваа хүмүүс. Сэтгүүлч ч гэсэн өөрийн үүргээ биелүүлж, болж буй үйл явдлыг ард түмэнд хүргэдэг ийм л хүмүүс.Үүнийг чи мэддэггүй юм уу? Харин өнөөдөр хэн цагдаа нарыг ард түмний өөдөөс гал нээлгэв гэдэг нь л чухал байх. Хууль зүйн яамны сайд Мөнх Оргил фашист шиг л ард түмнийг цээрлүүлнэ гэж өчигдөр зурагтаар мэдэгдэл хийж байхыг сонсоод, энэ хүн ард түмний төлөө сэтгэлтэй хүн биш юм байна гэдгийг л ойлголоо. 2004 онд түүний төлөө саналаа өгч байсандаа харамсаж байна.

Unruhen erschüttern Mongolei

7 сар 3rd, 2008

03.07.2008 , 10:44 Uhr  | Aktualisiert 03.07.2008, 10:57 Uhr

Mongolei: Unruhen erschüttern Mongolei

von Thomas Ludwig

Vier Tote, 130 Verletzte - das ist die Bilanz nach den Unruhen in der mongolischen Hauptstadt. Gespannt blickt die Bergbau- und Rohstoffbranche Richtung Mongolei. Eine geplante Reise wollen deutsche Unternehmer trotzdem nicht absagen.

dpa

Nach den Unruhen. Foto: dpa

DÜSSELDORF. Ungeachtet der jüngsten Unruhen bleibt die Mongolei für deutsche Unternehmen interessant. Nach den Parlamentswahlen vom Wochenende war es in den vergangenen Tagen zu Ausschreitungen zwischen Demonstranten und Sicherheitskräften gekommen. Dabei starben vier Menschen, rund 130 erlitten Verletzungen. 1 000 Personen wurden inhaftiert. Eine Reise deutscher Mittelständler in die Mongolei ist dennoch nicht gefährdet.

“So wie die Dinge im Moment stehen, wird die für August geplante Fahrt stattfinden”, bekräftigt Monika Stärk, Geschäftführerin des Ostasiatischen Vereins (OAV). Der Verein organisiert die Reise mit rund 30 Managern im Auftrag des Bundeswirtschaftsministeriums gemeinsam mit dem Verband Deutscher Maschinen- und Anlagenbau (VDMA) und der Fachvereinigung Bergbau und internationale Rohstoffaktivitäten (FAB).

Anlass für die Auseinandersetzungen vor allem in der mongolischen Hauptstadt Ulan Bator ist der Ausgang der Parlamentswahl vom Sonntag. Laut Wahlkommission kann die regierende MRVP mit 46 der 76 Mandate im Parlament rechnen. Das offizielle Endergebnis soll am 10. Juli vorliegen. Oppositionspolitiker erhoben nun Betrugsvorwürfe. Diese konzentrierten sich zunächst auf zwei Bezirke in der Hauptstadt; später stellten Demonstranten dann die gesamte Wahl in Frage. Internationale Beobachter gehen aber nicht von Betrug in großem Stil aus. Die Regierung kündigte eine Untersuchung an.

Mit großem Interesse verfolgen Manager aus dem Rohstoffsektor das politische Geschehen. Denn getrieben von der weltweiten Nachfrage nach Ressourcen rücken die Reserven der Mongolei zunehmend in den Fokus internationaler Unternehmen. Deutsche Firmen wollen dabei nicht fehlen. “Die Mongolei ist ein hoch interessanter Markt. Seit Anfang der 90er Jahre hat das Land einen erfolgreichen Transformationsprozess hinter sich. Die Bedingungen für ausländische Investitionen waren lange Jahre hervorragend”, sagt Mongolei-Expertin Stärk.

Laut Auswärtigem Amt erreichte der Handel mit Deutschland 2007 ein Volumen von 65,8 Mill. Euro. Nach Deutschland wurden Waren im Wert von 10,7 Mill. Euro exportiert. Der Wert von Importen aus Deutschland in die Mongolei betrug 55,0 Mill. Euro. Im ersten Quartal 2008 lag der deutsche Export bereits bei 16,8 Mill. Euro - ein Zuwachs von 47 Prozent gegenüber dem Vorjahr.

Angesichts der vielfältigen Bodenschätze bietet vor allem der Bergbau- und Rohstoffsektor Kooperationsmöglichkeiten für deutsche Firmen. Ziel der geplanten Reise ist es deshalb, Zulieferer im Bergbausektor, Investoren im Rohstoffbereich, technische Berater und Finanzexperten mit potenziellen mongolischen Geschäftspartnern in Kontakt zu bringen. Internationale Zulieferer im Bergbausektor wie Liebherr, Komatsu und Caterpillar sind in der Mongolei bereits vertreten.

Lange galten die Bedingungen für ausländische Investoren in dem asiatischen Land als ideal. Das könnte sich in Zukunft ändern. Bereits in der jüngeren Vergangenheit wurden äußerst investorenfreundliche Regelungen nach und nach revidiert. Damit wollte man der Unzufriedenheit in der Bevölkerung über den befürchteten Ausverkauf nationaler Interessen begegnen; diese allgemeine diffuse Unzufriedenheit könnte nun auch in den jüngsten Unruhen seinen Ausdruck finden.

Ein 2006 erlassenes, aber vom Parlament noch nicht ratifiziertes Bergbaugesetz, soll dem Staat mehr Einfluss bei Abbau und Verwertung der Rohstoffe sichern. Mit dem Sieg der MRVP steht dem wohl nichts mehr im Weg. Das ist die eine Seite. Die andere: Instabile parlamentarische Konstellationen erschwerten im vergangenen Jahr Langfristplanungen von Firmen aus dem Ausland. Mit der neuen klaren Mehrheit dürfte sich das ändern. Wohin die Reise geht? “Wir erwarten keinen dramatischen Wendepunkt”, sagt Mongolei-Beobachterin Stärk, “und setzen auf stabile Ansprechpartner” - in einem Land, dessen Führung darum bemüht sein muss, eine Balance herzustellen zwischen der Notwendigkeit, den sozialen Frieden zu sichern und attraktive Bedingungen für ausländische Investoren zu schaffen.

Lockruf des Goldes - aber nicht nur

Rohstoffreichtum

Die Mongolei hat enorme Rohstoffvorkommen, u.a. Kupfer, Gold, Eisenerz, Uran, Kohle sowie die selteneren Bodenschätze Flussspat und Molybdän. Bisher werden die Potenziale aber nur zu einem Bruchteil genutzt. Vor allem die Vorkommen in der Wüste Gobi werden bislang gar nicht oder nur eingeschränkt gehoben.

Wachstumsmotor

Die expandierende Bergbauindustrie treibt das Wachstum an. Im vergangenen Jahr ist das Bruttoinlandsprodukt (BIP) um knapp zehn Prozent gewachsen; die Prognosen für 2009 bewegen sich in ähnlichem Bereich. Motor der Entwicklung ist vor allem der Abbau der Bodenschätze. Er macht ein knappes Drittel des BIP aus.

Investitionsziel

Für deutsche Unternehmen aus den Branchen Bergbau und Rohstoffe (Zulieferer, Finanzierung, Consultants) ergeben sich Marktchancen für den Export, aber auch für Engagements in der Mongolei.

Link zum Artikel: http://www.handelsblatt.com/politik/international/unruhen-erschuettern-mongolei;2007342


Биднийг хэн ч турхираагүй, хэн ч дуудаагүй. Бид өөрсдийнхөө төлөө энд ирж байна

7 сар 2nd, 2008

Цаг орчмын өмнө нам жим байсан Сүхбаатарын талбай, Сонгодог урлагийн академик театрын урд хэсэгт сүүлийн нэг цагийн дотор 300-аад хүн цуглаж, өчигдөр болсон үймээн самууны талаар байр сууриа илэрхийлж, санал солилцож байлаа. Эхэндээ энд 30 орчим хүн цуглаад байсан ч УБЛ 1842 дугаартай цагдаагийн “УАЗ-Фургон” машин дүүрэн буу зэвсэг агссан цагдаа, дотоодын цэргүүд ирж, тарахыг шаардсаны дараа төв талбай дээгүүр тарсан байсан хүмүүс ирж нэмэгдэв. Тэдний дотор нүдэндээ хар шил үүсэн цагаан цамцтай 25 орчим насны залуу цагдаагийнхан луу хадаж, “Та нар миний найзыг өчигдөр буудаж алаа биз дээ, одоо намайг бууудаад өг” хэмээн уйлахад цугларагсдын дундаас эмэгтэйчүүд түүнийг тайвшруулж, “Наадуул чинь чамайг ч гэсэн баривчлаад явчихна шүү, битгий ойрт” хэмээн авч явсан. Цуглагсдын ихэнх нь эмэгтэйчүүд, ахмадууд байлаа. Тэд “Та нар ядаж МҮТВ-ээс гадна ганц телевизийн суваг нээж өг, МҮТВ чинь дан нэг талын мэдээлэл нэвтрүүлээд жагсаалын талаар дандаа ташаа мэдээлэл хийж байна” гэдэг шаардлага тавьж байсан. Харин цуглааныг тараахаар машинтай ирсэн цагдаагийн ажилтан “Та нар наад үгээ тэр дарга нартаа очиж хэл, бид түүнийг шийддэг улс биш. Одоо онц байдал зарласан учраас хүмүүс олноороо цугллахыг хориглосон, тарцгаа” хэмээн учирлаж байсан. Ингээд төв талбай дээр цугласан хүмүүсийн яриаг тэр чигээр нь хүргэе. Өчигдрийн их баривчилгаанаас нэлээд сүрдсэн эмэгтэйчидд, жагсаалд оролцсон зарим хүмүүс нэрээ хэлэх, зургаа авахуулахаас айж байна гэдгээ хэлсэн учир энэ удаа тэдний нэрийг тавьсангүй.

-Өчигдөр болсон жагсаалд найз нөхөд, хүүхдүүд нь оролцсон хүн байна уу? Тэднийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн?

-Би гэртээ телевизээрээ харсан. Үнэхээр архи уусан бол буруу. Гэхдээ миний бодлоор өчигдрийн үймээн ганц энэ удаагийн сонгуультай холбоотой биш. Олон жил хуримтлагдсан уур бухимдал сая энэ сонгуулийн дүнгийн дараа дэлбэрч гарч байна. Залуучууд ядуу, мөнгөгүй байна. Мөнгөгүй хүн хоолгүй, хоолгүй хүн ууртай л байдаг.  Ганц энэ сонгуулиас үүдсэн дуулиан биш шүү гэдгийг төр засгийнханд хэлмээр байна.

-Үймээний үеэр Ерөнхий сайд С.Баяр нэг удаа мэдэгдэл хийсэн. Ингэхдээ улс төрийн нам, хүчнүүдийн захиалга, зохион байгуулалтаар хийсэн үймээн, үүнд турхирсан эздийг нь олж хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?

-С.Баяр дарга гэмтлийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг дээр очоод жагсаалын үеэр гэмтсэн цагдаа нарын л биеийн байдлыг асуугаад, өглөөжин МҮТВ-ийг дагуулаад эмнэлгээр явсан. Тэгсэн хэрнээ энэ жагсаал цуглаанд оролцсoн ард түмний өчнөөн хүүхэд бэртэж, гэмтээд, амь насаа алдаад байхад тэр тухай ганц ч үг хэлэхгүй байна. Үүнд бид гомдолтой байна. Өчигдрийн жагсаалд тийм яадгаа алдчихсан архичид ирж танхайраагүй. Дандаа цэвэрхэн сайхан залуус байсан. Тэднийг бүгдийг нь нь цагдаа нар бороохойдоод, ачаад явсан.

-Үнэхээр согтуу хүн байгаагүй шүү дээ. Тэгэхэд МҮТВ-ээр дандаа тийм муухай мэдээ явуулж байгаа байхгүй юу, хөдөөгийн ард түмэн бол энэ мэдээллээс нь болоод төөрөлдөж дууслаа шүү дээ. Ядаж МҮТВ-ээс гадна ганц чөлөөт телевиз нээж өгмөөр байна. Тэгэхгүй бол үр хүүхэд маань хүртэл үзэх сонсох юмгүй, ямар ч үнэн бодитой мэдээлэл авах боломжгүй болоод гэртээ тогтохгүй, аргаа бараад энд л ирж байдлыг нүдээр үзэж байна шүү дээ.

-Ард түмэн лүүгээ буу шагайна гэдэг үнэхээр байж болшгүй хэрэг. Өчигдөр манай хүүхэд тэр жагсаал дээр ирсэн. Тэгэхэд цагдаа нар хоёр залууг хөөсөөр байгаад нэгийг нь клиникийн нэгдүгээр эмнэлгийн өмнө, нөгөөг нь анагаахын оюутны байрны өмнө ч гэлүү хөөж гүйцээд буудаж унагасан байна лээ шүү дээ. Ингэж болдог юм уу.

-Дөрвөн хүн нас барсны хоёр нь цагдаагийн бууны суманд алагдсан байна. Гэтэл энэ талаар хэн ч ярихгүй байна шүү дээ. Тэр нь үнэхээр хийн буу байсан юм уу, байлдааны сум байсан уу гэдгийг хэн мэдэх юм бэ.

-Биднийг хэн ч турхираагүй, хэн ч дуудаагүй. Одоо ч гэсэн хүн зохион байгуулаагүй л байгаа биз дээ. Бид өөрсдийнхөө төлөө энд ирж байна. Ганц ч гэсэн үнэн мэдээлэл авмаар байна. Эцсийн эцэст өчигдрийн болсон явдал төрийн буруу шүү дээ.

-Бүгдээрээ нэг ч гэсэн телевизийн чөлөөт сувгийг нээлгэх шаардлагыг Ерөнхийлөгчид тавья, энэ Үндэсний телевиз чинь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт үйлчлээд дууслаа. Ядахдаа “Ийгл” телевизийг нээе. Аль ч намын харьяалалгүй, гаднын хувийн телевиз учраас арай бодитой мэдээлэл өгөх байлгүй. Тэгээд өчигдрийн саатуулагдсан 300-400 залууг суллуулах арга хэмжээ авахгүй бол цагдаа нарт зодуулаад дууслаа. Бидний хүүхдүүд шүү дээ. Өчигдөр бидний, ард түмний нүдэн дээр яаж зодож байхыг нь харсан биз дээ, одоо нүднээс далд яаж байгаа гэж санана. Төрийн хувцас өмссөн ардын хүүхдийг жирийн ардын хүүхэдтэй ингэж дайсан болгож болохгүй биз дээ.

Сүхбаатарын талбайн зүүн өмнөд хэсэгт нэг иймэрхүү үйл явдал болж, хүмүүс бие биеэсээ дэмжлэг хүсэн, яахаа мэдэхгүй болсон байртай харагдаж байна. Цагдаагийнхан нэг бус удаа машинтай, явганаар ирж, цуглагсдыг тарахыг шаардсан ч одоохондоо онцын өөрчлөлт ороогүй байна. Үнэхээр ч цагдаагийхны унаж ирсэн “УАЗ-Фургон” машин дотор нас нь 17-19-аас хэтрээгүй бололтой жаахан хүүхдүүд хуяг дуулга өмсч, буу зэвсэг агсан, хэний эсрэг юу хийх гэж байгаагаа ч мэдэхгүй, тушаал хүлээн суух нь аймшигтай харагдсан.

МАХН-ын өмнөх талбайд…

Харин Дуурийн театрын өмнө болж байгаа энэ цуглаанаас арваадхан алхмын зайд огт өөр уур амьсгал ноёлж байна. Хэдийгээр Дуурийн театр, “Шангрилла” зочид буудлын барилга хоёрын хоорондох замыг цагдаагийнхан хааж, хөл хорьсон ч гэсэн цаана нь МАХН-ын өмнөх талбай, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай дээр цөөн тооны хөгшчүүл зогсоод хажуугаар нь явсан хүүхэд залуусыг татлан, аман сурталчилгаа явуулж байхтай тааралдав. Тэд “Ардчилсан нам энэ үймээнийг зохион байгууллаа. Далан жил төр барьсан намыг ингэж доромжилж болохгүй. Ялагдлаа хүлээж чадахгүй ийм ухамсар дорой, ард түмний нэр барьж, үймээн дэгдээдэг улсыг нэг нэгээр нь бууддсан ч яадаг юм” гэсэн ухуулга хийж байлаа. Ийнхүү хориодхон алхмын наана, цаана хоёр өөр дүр зураг, үзэл бодол ноёлж байна.


01.07.08_ Монгол дахь сонгууль, үймээн самуун, бослого жагсаал

7 сар 1st, 2008